Жерар Депардьегийн киног Украинд гаргахгүй
2015-07-23

 

Украины Соёлын яамнаас нэрт жүжигчин Жерар Депардьег үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн буруутгаж, хар жагсаалтад багтаасан тухай “www.gazeta.ru” мэдээллээ. Мөн жүжигчний киног Украины телевизүүд болон кино театраар гарахыг хоригложээ.

 

Украины ямар ч сэтгүүл жүжигчинтэй уулзаж, ярилцлага авахыг хатуу хориглосон байна. Жүжигчин эр дээрх шийдвэрийн дараа твиттертээ “Украинчууд намайг доромжилж байна. Тэд намайг Оросын иргэн болсон учир ийнхүү хориг тавилаа” гэж жиргэжээ. Жерар Депардье өнгөрсөн 2013 онд Оросын иргэн болж, паспортоо Ерөнхийлөгч В.Путиний гараас гардан авчээ. Тэрбээр Оросын иргэн болсныхоо дараа “Орт 1” телевизэд “Украин бол Оросын нэг хэсэг” гэж ярьжээ.

 

Түүнээс гадна хар жагсаалтад Сербийн кино найруулагч Эмир Кустурица, АНУ-ын найруулагч Оливер Стоун, жүжигчин Стивен Сигал нар багтжээ. Тэднийг нэр хүндээ ашиглан Украины нэр хүнд, улстөрийн бодлогыг гутаан доромжилсон гэсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hyatad ,hoit solongosuud l iimerhuu bdag bish uu
2015-07-24