ХАРВОНИ эмийг цахим жороор түгээнэ
2015-07-23

 

Өнөөдөр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Халдварт Өвчин судлалын үндэсний төвөөс Хепатитийн С вирусын халдварын оншилгоо, эмчилгээ, хяналтын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд дэлхийн зах зээл дээр нэг хүн гурван сар хэрэглэх ХАРВОНИ эмийн үнэ 94 мянган ам.доллар байна. Харин “ Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд уг эмийн үнийг 98.2 хувийн хөнгөлттэй үнээр буюу 1200 ам.долларын өртөгтэйгээр манай улс авах болсныг дуулгасан.  “ Эм ирэх 10 дугаар сарын сүүлээр орж ирнэ. Энхий ээлжинд 10 мянган эм оруулж ирэхээр болоод байна.  Эмийн хүртээмж, эмчилгээ, үр дүн, хяналт зэрэгт ЭМЯ, ХӨСҮТ, шинжилгээний лаборатори, эмийг борлуулах эмийн сан бүгд зэрэг цахим жороор түгээнэ. Мөн  хяналт тавьж эдгэрэлтийг хянана. Тиймээс мөнгөтэй хүмүүс эмийг авч дамлах, жинэхэн эзэндээ хүрэхгүй байх зэргээс  аль болох сэрэмжүүлэх зорилгоор стратеги төлөвлөгөөг боловсруулж байгаа” гэж  ХӨСҮТ-ийн захирал/ доктор, дэд професор/ Д.Нямхүү хэллээ. Харин С вирусийг тоолох төлбөрийг 160-240 мянган төгрөгөөр тогтоосон. Энэ төлбөрийг өвчтөн өөрөө гаргах шаардлагатай. Нөгөө талаар эмийн үнэ болох 1200 ам.долларийг Эрүүл мэндийн даатгалийн эмийн жагсаалтад оруулж хамруулах талаар яригдаж байгаа юм байна. ХӨСҮТ-өөс С вирус тоолох шинжилгээг хийх улс хувийн хэвшлийн лабораторийг шалгаруулах аж. Шинжилгээг эрт өгсөн байхад болно  гэдгийг хэлж байна.  Уг эмийн албан ёсний борлуулагчаар “Омбол” эм ханган нийлүүлэх компани өндөр шалгуур давж байж шалгарчээ. Эдийн засгийн чадавхи өндөртэй компани гэдгийг тэд онцолсон. Удахгүй одоо ажиллаж байгаа нийслэл, орон нутагт эмийг цахим жорийн дагуу олгох эмийн сангуудийн нэрийг олон нийтэд мэдээлэх ажээ.

 

Ц.БАЯР

Эх сурвалж:www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Naad hudlaa emee bolioch ee 98.2 hymdral gej bdaggui l bhgui esvel hugatsaan duussan esvel oor em l bgaa , inges em eer biznes hiij hun amitnii eruul mend setgeleer togloohoo boliosoi.....
2015-07-23