Өнөөдөр болох зарим үйл явдал
2015-07-24

10:00 цагт Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа Чингисийн талбайд болно.

 

10.00 цагт  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн гаргах эрх авсан аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзана.

 

11.00 цагт Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Эрэл компаний хэрэгжүүлж буй байшин үйлдвэрлэх комбинат (БҮК-1) төслийн үйл ажиллагаатай танилцана.

 

11.00 цагт Төмөр Замын төв эмнэлэг дээр УБТЗ ХНН-ийн Эүүл элэг хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болно.

 

11.00 цагт Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно.

 

12:00 цагт: Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль цэцэрлэгийн барилгыг буулгах ажлыг төрийн нэр барьж залилан хийж байгаа хэрэг гарсантай холбогдуулан НЕТГ-аас энэ тухай иргэдэд мэдээлэл сэрэмжлүүлэг өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал Хангарди ордны 11 давхарт болно.

 

12:30 цагт Хөдөлмөрийн Үндэсний Намын төв байран дээр намд шинээр гишүүн элсүүлэх үйл ажиллагаа болно.

Shuud.mn
Сонин хачин