Өнгөт арьстай эмэгтэй амиа алджээ
2015-07-24

АНУ-ын Техас мужийн түр саатуулах байранд хоригдож байсан 28 настай Сандра Блэндамиа алдсан тухай “www.newser.com” мэдээллээ. Цагдаагийн газраас мэдээлснээр эмэгтэйг энэ сарын 22-23 шилжих шөнө амиа хорлосон гэв. Тэрээр өмнө нь 2-3 удаа амиа хорлохыг завдаж, сэтгэл зүйн хичээлд хамрагдаж байсан хэмээн цагдаа нар мэдэгджээ. Харин эмэгтэйн өмгөөлөгч “Сандра Блэнд сэтгэл гутралд автаагүй байсан. Тэрээр ганц удаа амиа хорлох үйлдэл хийж байгаагүй” гэсэн байна.

 

Эмэгтэйг энэ сарын 10-нд зам тээврийн зөрчил гаргасан, торгууль төлөхөөс эрс татгалзсан, цагдаагийн ажилтанг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар цагдаагийн ажилтан Валлер Гүнлэг баривчилсан юм. Гэхдээ цагдаа эмэгтэйтэй зүй бусаар харьцаж, машинаас татан буулгаж, хэл амаар доромжилж буй бичлэгийг нэгэн видео сонирхогч блогтоо байршуулжээ.

 

Энэхүү бичлэгийн дараа эмэгтэйн гэр бүл болон Техасын иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Эмэгтэйн ээж Диана “Ройтерс” агентлагт “Охин минь амиа хорлохгүй. Би охиндоо итгэж байна. Америк цагдаа нар дахин нэг гэм зэмгүй өнгөт арьстны аминд хүрлээ. Тэд асуудалд орохыг хүсээгүй учир ийнхүү амиа хорлолт мэт харагдуулахыг оролдлоо” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
баагий:
арис өнгөөр ялгаваран үзэхгүй гээд л байдаг чин худлаа гэжү
2019-06-03