Хонгорын шигшмэл хурдыг шалгаруулна
2015-07-24

Баянхонгор аймгийн шигшмэл хурдан морьдыг шалгаруулдаг "Хонгорын шигшмэл хурд-II" уралдааныг ирэх наймдугаар сарын 2, 3-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Урт шар цохионы нуруу хэмээх газар зохион байгуулахаар болжээ.

 

Уралдаанд 6 насны морьд уралдах бөгөөд аймаг, сумын баяр наадмын эхний 15-д давхисан зөвхөн Баянхонгор аймгийн уяачдын морьд оролцох юм байна.


Уралдааны амжилтыг багийн дүнгээр буюу сумын нийт оноогоор дүгнэн шалгаруулж, эхний 3 байр эзэлсэн суманд эрлийз азарга бэлэглэх аж.


Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин