Чингисийн талбайд 1000 лам ном хурна
2015-07-24

Ирэх наймдугаар сарын 8-нд Хүй долоо худагт Хүрээ цам гарна. Мөн наймдугаар сарын 8-ны өглөө Чингисийн талбай дээр нийслэлийн иргэдийн төлөө 1000 лам ном унших аж.

 

Тодруулбал, Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм. Үүнтэ холбогдуулан нийслэлийн иргэдийн ажил үйлс, эрүүл мэндийг даатган лам нар даллага, дөрвөн уулын сан, цагаан, ногоон дарь эх гэх мэт номыг мянган лам айлдах аж.

 

Мөн монголын ард түмний шүтээн Очирваанийг монголын ард түмнээ даатган тахихаар болжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Самуун цагийн солиорол байна даа. Яахаараа төрийн ёслолын талбайд шашны лам нар ном уншдаг юм бэ. Маргааш лалынхан мөргөлөө хийж, исусынхэн элсүүлэлтээ хийж болох нээ.
2018-08-09
Энэ элий балай солиорлоо зогсоох хэрэгтэй биш үү ? Эсвэл шашин төр нэг гээд зарлачих хэрэгтэй !
2018-08-09
th:
heleed yu gehew
2015-07-24
Lamal:
muhar suseg mandaj baina daa
2015-07-24
th:
heleed yu gehew