Хөрөнгө оруулагчдын чуулган болно
2015-07-24

Америк-Монголын бизнесийн зөвлөлийн хамтран зохион байгуулдаг Хөрөнгө оруулагчдын чуулганыг  есдүгээр сарын 29-30 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ нь хамгийн удаан хугацаанд тасралтгүй үргэлжилж байгаа олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган аж.  Анхны чуулга уулзалт 1998 онд зохион байгуулагдахад тухайн үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж оролцож байжээ.

 

Энэ удаагийн чуулганы хоёр дахь өдөрбуюу есдүгээр сарын 30-ны хөтөлбөр Төрийн ордонд үргэлжлэх  юм байна. Чуулганд  УИХ-ын дарга З.Энхболд болон албаны хүмүүс оролцож үг хэлэх аж.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин