Ники Минаж уучлалт гуйлаа
2015-07-24

Америкийн “MTV Video Music Awards”-ийн нэр дэвшигчдийг олон нийтэд танилцуулсан билээ. Кантри дуучин Тэйлор Свифтийн сүүлд гаргасан “Bad Blood” дуу есөн номинацид нэр дэвшжээ. Харин реппер гүнж Ники Минаж “MTV”-д нэр дэвшээгүй юм. Энэ бүхнээс болж Ники твиттерээр дамжуулан дургүйцлээ илэрхийлж, Тэйлорыг доромжилсон билээ. Тэрбээр өчигдөр фэйсбүүк хуудсаараа дамжуулан Тэйлороос уучлалт гуйсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ники “Намайг уучлаарай Тэйлор. Би муу сүнсэндээ эзэмдүүлсэн бололтой. Хэл амаар доромжилж, уран бүтээлийг чинь гоочилсонд уучлаарай” гэж бичжээ. Уучлалыг хүлээн авснаа Тэйлор мэдэгдэж, твиттертээ “Зүгээр дээ. Би чамд гомдоогүй. Уран бүтээл, амжилтын төлөө хэн ч гэсэн ийм зан гаргах байсан” гэж жиргэсэн байна.

 

Өөрийн “Anaconda” дуугаараа “MTV”-ээс “Шилдэг дуу”, “Шилдэг бүжиг” номинацид ялалт байгуулна хэмээн Ники итгэж байсан юм. Энэ хоёр номинацид Тэйлорын хоёр уран бүтээл өрсөлдөж байгаа аж. Тэрбээр хоёуланд нь ялалт байгуулах магадлал өндөр байгаа юм.

 

Реппер бүсгүй твиттертээ “Олон туранхай бүсгүйчүүд клипэндээ тоглуулвал чиний дуу амжилт олох болно” гэж жиргэсэн юм. “Bad Blood” дууны клипэнд дуучин Селена Гомез, Синди Кроуфорд зэрэг олны танил 20 гаруй эмэгтэй тоглосон билээ. Энэхүү дууг “Youtube.com”-дээр 368.936.066 хүн үзсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин