ВВС агентлаг: Монголчууд хог түүх аян санаачилжээ
2015-07-24

Олон улсын хүмүүнлэгийн байгууллага “ALS”-ийн ажилчид өнгөрсөн онд “Мөстэй ус” аян буюу “Ice Bucket Challenge” аянг санаачилж, энх тайвны төлөө нэгдэхийг уриалсан билээ. Энэ аянд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушаас авахуулаад холливуудын одод, бизнесмэнүүд гээд олон хүн өөр дээрээ мөстэй ус асгасан юм. Энэхүү аянд ойролцоогоор 500 сая хүн нэгдэж, өөр дээрээ мөстэй ус асгаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Тэгвэл энэхүү аянтай төстэй аяныг Монголын фэйсбүүк хэрэглэгчид санаачилсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

 

Фэйсбүүкчид хог түүх аян буюу “Waste Bucket Challenge”-ийг санаачилж, эх орноо хогноос салгаж эхэлжээ. Энэхүү аянд нэгдсэн хүмүүс гурван шуудай хог түүж, хогийн цэгт тушаах аж. Саяхан тус улсад үндэсний их баяр “Эрийн гурван наадам” зохион байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл дүүрэг, сумын наадам үргэлжилж байна.

 

Баярын дараа олон газар хог бий болж, хотын үзэмжийг дарах болжээ. Тиймээс фэйсбүүкчид нэгдэж ийнхүү нэг нэгнээ хог түүхийг уриалжээ. Ойролцоогоор энэ аянд 5000 фэйсбүүкийн хэрэглэгч нэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
muugii:
Sain bnaa demjij bna
2015-07-24