360 градусын зар сурталчилгаа хийж болно
2015-07-24

 

“Google”-ийн зар сурталчилгаа илүү боловсронгуй боллоо. Тус компанийн эзэмшлийн  “Chrome, Android” болон “iOS” 360 градусын видео зар сурталчилгааг “YouTube” дэмжихээ мэдэгдлээ. Шар айрагны “Bud Light” брэнд “Google”-ийн санаачилсан “TrueView” платформ дээр ажилладаг 360 градусын зар суртчилгаа хийх аргыг дэмжиж, суртчилгаандаа ашиглажээ. Хэрэглэгчид өөрсдийн “POV 360” төхөөрөмжийн тусламжтай ухаалаг гар утсаараа эсвэл компьютер ашиглаж байгаад ойр орчмоо 360 градус бичиж, эргэн тойрноо бичлэгтээ оруулах боломжтой юм. “Coca-Cola” болон “Nike” брэнд дээрх аргыг хэрэглэж, шинэ суртчилгаа хийсэн байна. “Coca-Cola”  100 жилийн ойдоо зориулан, хаа сайгүй бүтээгдэхүүнийг нь хэрэглэж буй хүмүүсээ нэгэн зэрэг багтаахыг хүсчээ.

 

Стандарт видеог бодвол “POV 360”-ээр бүтээсэн зар сурталчилгаа илүү хялбар, хөгжилтэй болсон хэмээн хэрэглэгчид дүгнэжээ. Энэхүү эргэдэг рекламны ачаар борлуулалт 36 хувиар өссөн байна.  Хэрэглэгч 360 градусын видеог сурталчлах, хийхийг хүсвэл заавал “Google”-ийн камер ашиглах ёстой.  Тэд “Ricoh Theta”, “Kodak SP360”, “Giroptic 360cam” болон “IC Real Tech Allie” ашиглах аж.  “Android”  360  градусын видео хийхийг дэмжсэн билээ.  

 

 “YouTube”-ийн хэрэглэгчид өөр өөрийн гэгээн түүх, адал явдлаа бичсэн видео бичлэгийг үзнэ үү.

 

 

 

           

 

 

Shuud.mn
Сонин хачин