Д.Чойжамц хамба сургааль айлдаж, унзад лам нар ном хурна
2015-07-24

Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн их даншиг наадмын Шашин урлагийн цэнгүүн өнөөдөр 20.00 цагт Эрдэнзуу музейд болно. Энэ үеэр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц сургааль айлдана. Мөн Монголын сүм хийдийн унзад лам нар ном хурна.

 

Цэнгүүнд МУГЖ Г.Ариунбаатар, Ц.Түвшинтөгс, СТА П.Идэржавхлан, Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар болон Өвөрхангай аймгийн хөгжимт драмын теарт, ҮДБЭЧ-ийн уран бүтээлчид оролцоно.

 

Энэхүү цэнгүүнийг Яруу найрагч Б.Ичинхорлоо, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Ганбаатар нар хөтлөн үзэгчдэд хүргэнэ гэж манай сурвалжлагч Б.Будхүү Өвөрхангай аймгаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
тэнэгрэл, мунхралаа болиоч монголчуудаа. энэ шар хувалзнуудаас салаач
2023-04-11