ХҮН хөдөлмөрч хүмүүсээр эгнээгээ тэллээ
2015-07-24

 

Саяхан Сонгино Хайрхан, Налайх болон Хан–Уул дүүрэгт анхан шатны нэгжүүд, салбар хороогоо байгуулсан Хөдөлмөрийн Үндэсний Нам олон нийтийн хүчтэй дэмжлэг, талархал хүлээсээр байгаа билээ. ХҮН намд нэгдэх хүсэлтэй хэдэн арван мянган  эгэл жирийн  хөдөлмөрчид, иргэдийн хүсэлтийг хүлээж авсаны нэгэн илэрхийлэл болж өнөөдөр хөдөлмөрч иргэд Хөдөлмөрийн Үндэсний Намд нэгдэн орж байна.

 

“ХҮН”- намын төлөөлөл болсон шинэ гишүүд нь улс орныхоо ирээдүйд сэтгэл тавин Хөдөлмөрийн Үндэсний Намын мөрийн хөтөлбөр болон “МОНГОЛ ЗОРИЛГО”-д хүрэхэд өөрийн хүч чадал, ажил амьдралын арвин баялаг туршлагаа хуваалцахаар зорин ирсэн тэдэнд Хөдөлмөрийн Үндэсний Намын батлахыг намын дарга С.Боргил гардууллаа.

 

Намын дарга Боргил намд шинээр элссэн гишүүддээ хандан “...Чадварлаг, мэдлэгтэй, маргаашдаа сэтгэл хангалуун, хөдөлмөрч “Монгол Хүн” бий болж байж улс орон маань хөгжихийг дэлхийн хөгжлийн түүх бидэнд харуулж байна. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд “Монгол Хүн”-ийг зөвхөн өөрийн явцуу эрх ашигтаа л ашиглаж бусад үед нь мартсан, өнөө маргаашаас цааш харж чадаагүй улс төрчдийн харалган бодлого “Монгол Хүн”-ийг тэжээвэр – хамааралтай нэгэн болгож байгаа нь нууц биш юм. “Улс баян бол Улс төрчид баян” гэсэн нийтээрээ хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрчихөөд байгаа гутамшигт ойлголтоо арчин хаях учиртай.

 

Ямар ч улсын хөгжлийн хамгийн гол үндэс нь хүн өөрөө. Бид социализмаас одоогийн ардчилсан чөлөөт эдийн засаг гэгдэх тогтолцоонд орохдоо нийгмийн маш олон үнэт зүйлс, ололтоо нүд үзүүрлэж хаясан. Эдгээр хөсөр хаягдсан үнэт зүйлсийн нэг нь улс орны хөгжлийг авчирах ёстой хөдөлмөрч Монгол Хүн байсныг олж харалгүй баллуурдсан. ХҮН нам, Бид энэ харалган бодлогод цэг тавихаар ирсэн!

 

Манай нийгэмд хунгарласан олон асуудлын зангилааг тайлах бүх боломж нөөц бидэнд бүрэн бий. Биднийг туйлдуулж байгаа энэ “хунгар”-ыг арилгахаар өнөөдөр бидэнтэй эгэл жирийн хөдөлмөрийн хүмүүс хүч нэмж гар бие оролцохоор, сэтгэл зүрхний дуудлагаараа ирсэн байгаад бид баяртай байна...” гэж хэллээ.

 

 

Хөдөлмөрийн Үндэсний Нам

2015 оны 7-р сарын 22-ны билэгт сайн өдөр

Утас: 7700-2016,  7000-5678

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Утсаар холбогдоод очиж бүртгүүлж болох уу? Хариу өгөөч?
2015-07-30
Зочин:
МАНАН-ын үе үеээрээ л төр барьлаа. Үр дүнд нь улс орон минь ямар болж, эдийн засаг хэрхэн хямарч байгааг бид хангалттай харж, мэдэрч байна. Одоо ирэх сонгуулиар дахиж л тэдэнд итгэж тархидуулдаггүй юм шүү. Бид шинэ хүчинг сонгож, туршиж үзэх цаг нь болсоон.
2015-07-30
Зочин:
Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэж энэ дээ хэхэ
2015-07-30
Зочин:
Одоо залуу үеээ дэмжиж, сонгох цаг болсоон. Алийн болгон хэдэн луйварчидыг сонгох вэ дэ....
2015-07-30
Зочин:
Хийнэ чадна гэсэн залуучууд болгоныг элсүүлэх хэрэгтэй. Хөгшил хууччуул туршлагатай энтэр гэж шал худлаа. Залуусаас л шинэ санаа шинэ бүтээл гарна.
2015-07-30
Зочин:
Монгол Хүн”-ийг зөвхөн өөрийн явцуу эрх ашигтаа л ашиглаж бусад үед нь мартсан, өнөө маргаашаас цааш харж чадаагүй улс төрчдийн харалган бодлого “Монгол Хүн”-ийг тэжээвэр – хамааралтай нэгэн болгож байгаа нь нууц биш юм. “Улс баян бол Улс төрчид баян” гэсэн нийтээрээ хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрчихөөд байгаа гутамшигт ойлголтоо арчин хаях учиртай.
2015-07-30
Зочин:
Хөдөлмөрч хүмүүс улсаар минь дүүрэн байна төрийн албанд ажилладаг хүмүүсийг намын ашиг сонирхлоор дарамталж халж сэлгэх энэ тогтолцоог л халмаар байна, Хөдөлмөрч ардаа дээдлэ
2015-07-30
Зочин:
Хүн нам байна уу фракц бнуу бүлэг бнуу хамгийн гол нь эх орноо гэсэн сэтгэлтэй хувийн ашиг сонирхлоо хоёрт таввдаг тийм л байх ёстой
2015-07-30
Зочин:
Хүнээ дээдлэнэ гэдэг асар том ухаан бас хариуцлага. Улс эх орныхоо төлөө ихийг хийж бүтээхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Залуучуудын хийж бүтээх цаг аль хэдийн ирсэн байна
2015-07-29
Зочин:
Ирэх сонгуулиар энэ хэд лав юм дуулгах л байх да. Энэ завхарсан МАНАН-гаас ангижрах цаг болсон до
2015-07-29
Зочин:
Боргил ч итгэж болхоор хүн дэ. Зөв хүнээр намын даргаа хийсэн бна.
2015-07-29
Зочин:
tanai namiin bair haana we?? gishuuneer elseh gesen yum
2015-07-29
Зочин:
Zaluuchuudaa demjinee
2015-07-29
Зочин:
Zaluuchuudaa demjinee
2015-07-29
Зочин:
Ajilt husey
2015-07-29
Зочин:
Зааа ёстой ажилсаг ухаалаг залуус байна лэ дэ Дэмжиж байгаа шүү
2015-07-29
Зочин:
Зарим нэг хүнийг нь таних юм байна. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр сайхан яваа мундаг залуучууд. Амжилт хүсье
2015-07-29
Зочин:
Олон олон залуусыг эгнээдээ нэгтгэж байгаад хүч түрэн орж ирэх нь дээ.
2015-07-29
Зочин:
Ард нь С.Ганбаатар байгаа шүү дээ. Баахан намуудын дэвших тойроггүй болсон хүмүүсийн цуглуулга гэх юм уу даа зайлуул. Сонгууль дөхөөд ирэхээр гоё гоё юм болно доо
2015-07-24
Irgen:
Bolildoo ard tumnii tolgoi bitgii erguuleed bail daa,Uls tor gej mash olon toonii bolovson huchin bh estoi .Bolio Borgilio ard tumniig buu bas !!!!
2015-07-24