Кайтлин Женнер бол гажиг амьтан
2015-07-24

Реппер Эминем нэгэн радиод ярилцлага өгөх үеэрээ “Сохорсон хүн Ким Кардашианы эцэг Брюс Женнер буюу Кайтлин Женнертэй болзох байх. Тэр өөрийгөө эмэгтэй гэж бодож байгаа ч үнэн хэрэгтэй тийм харагдахгүй байна. Өрөвдөлтэй юм. Заваан юм. Муу гажигтай амьтан” гэж хэлжээ. Энэхүү ярилцлагын дараа Женнерийн охид болох Кортни, Кардашиан, Кхоли, Кендалл, Кули нар дургүйцлээ илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 

 

Кардашиан твиттертээ “Эминем чи хэн болчихоод гэр бүлийг минь доромжилж байгаа юм бэ. Би чамтай найрсаг харьцаатай байдаг” гэсэн бол хүйсээ солиулж, эмэгтэй болсон Кайтлин “Эминем чи намайг хагалгааны орон дээр хэвтэж байхдаа юу гэж бодсныг мэдэх үү. Би дэндүү гэмээр өвдөлтийг мэдэрч байхдаа “Намайг юу ч гэсэн хамаагүй. Гэхдээ би цорын ганц эр хүнтэйгээ учрах болно” гэж бодсон. Би хүн. Би зүрх сэтгэлтэй. Би ч гэсэн дурлахыг хүсч байна. Намайг битгий доромжлооч” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Er hun dee
2019-12-28
Зочин:
haha eminem iim l hun shuu dee
2015-08-04
Зочин:
yasan zaragddaggui bair ve sunstei yumuu haashaa yum be.bushuu zaraad amraagaad ugooch.
2015-07-27