Аффлек эхнэрээсээ салахгүй гэдгээ амлав
2015-07-24

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек, Женнифер Гарден нарыг тун удахгүй салж, тусдаа амьдарч байгаа хэмээн хэвлэлүүд мэдээлэх болсон билээ. Хос салахгүй гэдгээ мэдэгдсэн ч тэдэнд үл итгэж байгаа юм. Тэгвэл Аффлек “Fox” сувгийн “Одтой хамт” нэвтрүүлэгт оролцох үеэрээ эхнэрээсээ салахгүй, гэр бүлээ орхихгүй гэдээ амласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Бен Аффлек “Би салахгүй. Хэрвээ би салах байсан бол өнөөдрийг хүртэл хуримын бөгжөө зүүхгүй байсан шүү дээ. Би эр хүн. Гэр бүлдээ амласан, тиймээс салахгүй. Би хүүхдүүддээ ээжийг нь орхихгүй гэдгээ амласан. Хэрвээ би амласнаа зөрчвөл хүүхдүүд минь надад дахин итгэхгүй. Би тэдний итгэлийг алдахыг хүсэхгүй байна” гэжээ. Мөн тэрбээр “Би үгүйсгэхгүй байна. Гарнер бид хоёр нэг хэсэг таарамжгүй харилцаатай байсан. Би мөрийтэй тоглоом тоглож эхнэрийнхээ итгэлийг алдсан. Бид удаан ярилцсаны эцэст гэр бүлээ авч үлдэхээр шийдсэн” гэсэн байна.

 

Тэд 2003 онд “Daredevil” кинонд хамтран тоглосон юм. 2004 оноос болзож эхэлсэн бөгөөд 2005 оны зургаадугаар сард Италид хуримаа хийж байжээ. Хос гурван хүүхэдтэй. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин