Азийн нээлттэй тэмцээн өнөөдөр эхэлнэ
2015-07-25

Asian Judo Open буюу Азийн нээлттэй тэмцээн өнөөдөр Тайваний Тайпей хотод эхэлнэ. Олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээний сугалаа дараах байдлаар гарчээ.

 

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-д энэ оны УАШТ-ий хүрэл медальт Мөнхтөрийн Ганболд болон өнгөрсөн сард ОХУ-ын Минусинск хотноо болсон ОУТ-ээс хүрэл медаль хүртсэн Баттогтохын Эрхэмбаяр нар өрсөлдөхөөр болсон.

 

М.Ганболд тэмцээний эхний эхний тойрогт Индонезийн бөхтэй учраа таарсан бөгөөд хожсон тохиолдолд Их Британы бөхтэй барилдана.

 

Нийт 22 бөх зодоглож байгаа 66 кг-ын жинд Б.Эрхэмбаяр эхлээд Лондонгийн олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Италийн Элио Вердетэй учраа таарчээ. Хэрвээ манай бөх учраагаа хожвол хоёрдугаар тойрогтоо Лондонгийн олимпийн аварга Арсен Галстянтай учраа таарах магадлалтай. Түүний хэсэгт ОХУ-ын нэрт бөх А.Галстян багтсан юм.

 

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д энэ оны улсын аварга Эрдэнэцогтын Гэрэлмаа эхний тойрогтоо БНСУ-ын бөхтэй барилдана. Хэрвээ манай бөх учраагаа хожвол группын аваргын төлөө Словен, Вьетнамын бөхчүүдийн хожсонтой оноолт таарах юм. Мөн 57 кг-д Баярбатын Баасанжаргал Туркменистаны бөхтэй оноолт таарч, хожвол БНСУ, Тайваний бөхчүүдийн ялагчтай группын аваргын төлөө барилдана.

 

Харин ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд энэ тэмцээнд өөрийн -78 кг-ын жинд эхний тойрогтоо Энэтхэгийн бөхтэй барилдах бөгөөд хожвол хагас шигшээд Португалын Яхима Рамирез, БНСУ-ын Сун Чо-Роны хожсонтой барилдах юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин