Хөгжим бүжгийн коллежийн уулзварыг өнөөдрөөс хаана
2015-07-25

Сүхбаатар дүүргийн нутаг Бээжингийн гудамж, Хөгжим бүжгийн коллежийн уулзвараас Чингис зочид буудлын арын уулзвар хүртэлх замд өнөөдрөөс эхлээд засвар арчлалтын ажил хийнэ. Тиймээс тус хэсгийн замыг өнөөдрийн 22:00 цагаас энэ сарын 27-ны өдрийн 06:00 цаг хүртэл  хаана.

 

 

Мөн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний (120 мянгатын) уулзварын замд борооны ус зайлуулах шугам тавина. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл тус хэсгийн замыг оройн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хэсэгчлэн хаагаад байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
дөсаө:
мангар хотын захиргаа
2015-07-25