Хэт даврагчдад цохилт өгчээ
2015-07-26

Туркийн сөнөөгч “F-16” онгоцууд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн гол гол хуаранд дахин цохилт өгч эхэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Одоогоор агаарын цохилтын үеэр хэдэн хэт даврагч амиа алдсан нь тодорхойгүй байна. Ойролцоогоор 1.30 цаг Иракт тасралтгүй цохилт өгчээ. Энэ сарын 24-нд Туркийн сөнөөгчид хэт даврагчдад цохилт өгч, 35 алан хядагчийг устгасан юм.

 

АНУ, Их Британи тэргүүтэй холбоотон орнууд Иракт цохилт өгөхөө зогсоогоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт тус бүлэглэлийн дайчин, амиа золиослогч Турк, Сирийн хилийн бүс Сүрүч тосгонд халдлага үйлдэж, 30 хүний аминд хүрч, 100 гаруй хүнийг гэмтээсэн билээ. Энэхүү халдлагын дараа Турк дахин Иракт цохилт өгч, хариугаа авахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин