Толгойлогчийн хамсаатанг баривчилжээ
2015-07-26

Мексикийн хар тамхины “Синалоа” бүлэглэлийн толгойлогч Эль Чапо хэмээх хочтой Хоакин Гусман Лоур өнгөрсөн 12-ны орой Мексикийн Альтиплано чанга дэглэмтэй хорих ангиас амжилттай зугтаасан юм. Түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байна. Тэрбээр шоронгийн өрөө рүү газар доогуур холбож ухсан 1.5 км хонгилоор зугтааж, эрх чөлөөтэй болсон юм.

 

Эль Чапогийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 60 сая песо буюу дөрвөн сая ам.доллар өгөхөө амлаад байгаа. Тэгвэл толгойлогчийн баруун гар Орелинаг цагдаагийнхан баривчилж, Америкийн талд шилжүүлэн өгчээ. Тэрбээр Америкт хууль бусаар хар тамхи борлуулсан хэмээн буруутгагдаж байгаа юм. Түүнийг  Эль Чапотой холбоотой байгаа хэмээн сэжиглэж байгаа аж. Цагдаа нар “Синалоа” бүлэглэлийн нөлөө бүхий гишүүнийг Мексикийн ойгоос баривчилсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин