Наоми цусаа хандивлахыг уриалав
2015-07-26

“Хар ирвэс” гэгддэг Наоми Кэмпбелл эболийн вирусээр шаналж буй хүүхэд, жирэмсэн эхчүүдэд цусаа хандивлахаар болжээ. Тэрбээр цусаа хандивлаж эбола дэгдээд буй улсуудад туслахыг бусдад уриалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Наоми твиттертээ “Нэг дусал ч байсан хамаагүй бэлэглэж, олон зуун хүүхэд, эмэгтэйчүүдэд туслацгаая. Хүн төрлөхтөн нэг нэгнээ аварч чадна. Бид нэг нэгнээ аварч чадна” гэж жиргэжээ.

 

Эболагаар ойролцоогоор 12 мянган хүн амиа алдаж, 23 хүн халдвар авчээ. Нигер, Либери, Сьерро Леоне улсад дахин бүртгэгдээд байгаа юм. Наоми энэ оны эхээр эболагийн эсрэг нэгдэж, мөнгө цуглуулж эхэлсэн билээ. Тэрбээр хувцсаа зарах, дуудлага худалдаанд оруулахаас гадна загварын шоу зохион байгуулж, холливуудын алдартнуудаас тусламж хүсчээ.

 

Наоми ойролцоогоор 200 сая доллар цуглуулж, ДЭМБ-д хандивлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин