Шүүгч нар Л.Гансүхийн хэрэгтэй танилцана
2015-07-27

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл  шүүгч хавтаст хэрэгтэй танилцан, хурлыг ирэх сарын 3-нд 10.00 цагт хуралдахаар товлосон байна.

 

Уг хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очоод байгаа юм. 

 

Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Л.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин