Туяалзуур сэлмийн Азийн аварга Монголд тодорно
2015-07-27

Туяалзуур сэлмийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сард Монголд болно.

 

Тодруулбал, ирэх есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Буянт-Ухаа цогцолборт туяалзуур сэлмийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээнд Ази, Номхон далайн бүс нутгийн 35 орны 250 орчим тамирчин оролцох юм байна. 

 

Тэмцээнд оролцох манай улсын тамирчдыг ОХУ-ын мэргэжлийн дасгалжуулагч нар бэлтгэж буй аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин