Япон машин худалдан авах гэж байна уу, Анхаар!
2015-07-27

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Япон Улсаас автомашин импортлож, худалдаа эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар автомашинуудад цацрагийн бохирдлын хэмжилт хийж гүйцэтгэжээ.

 

Хяналт шалгалтаар Япон Улсаас импортлосон нэг автомашинд цацрагийн бохирдол илэрсэн учир ард иргэдийг цацрагийн шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн бохирдлыг тархахаас сэргийлэх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх автомашиныг түр саатуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа гэнэ.


Цацрагийн бохирдолтой автомашин оруулж ирэх нь хэрэглэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж болзошгүй ба төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, бизнес эрхлэгчдэд үр ашиггүй зарлага, чирэгдэл гаргахад хүргэж байгаа тул Япон Улсаас автомашин импортлохдоо цацрагийн бохирдлын хэмжилт хийлгэсэн, цацрагийн гэрчилгээтэй автомашиныг сонгон худалдан авахыг бизнес эрхлэгчид болон автомашин захиалагч иргэдэд зөвлөж байгаа аж.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
монголын онцгой байдал дэлхийд №1:
ид цацрагийн идэвхижилтэй байх үед нь японоос ирсэн машиныг хил дээр онцгой байдлынхан угаагаад л арилгаад байсан биз дээ угааж сураагүй биш онцгой байдал дуудаад л болоо ер нь дэлхийн улсууд хөгжлөөр монголоос хоцорч байгаа шүү цацрагийг манай онцгойгийн нөхдүүд л 100 хувь цэвэрлэж байгаа арга технологийг зохиогчийн эрхийн гэрчилгээ аваад өндөр хөгжилтэй япон мэтийн цацрагтай машинаа яахаа мэдэхгүй байгаа орнуудад зарах хэрэгтэй улсын төсөв бүрдэхэд чухал нөлөөтэй биш үү
2015-07-27