Орон нутагт байрны борлуулалт муу байна
2015-07-27

Баянхонгор аймагт шинээр баригдсан оррон сууцнуудад ай ороогүй байрууд ихээр байгааг албаныхан мэдээллээ. Тус аймаг “Хонгор 1000” орон сууц хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн онд 1100 орчим айл орон сууцанд орсон байна.

 

Сүүлийн жилүүдэд тус аймагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар орон сууц олноор баригдаж байгаа ч санхүүгийн хүндрэлээс болоод борлогдохгүй байх бэрхшээл гарч байгаа аж. Үүнийг банкны 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн шалгуур өндөрсөнтэй холбох хэсэг байгаа бол иргэлийн гар дээрх мөнгөгүйдэл нөлөөлж байгааг ч хэлэх хэсэг байгаа юм.


Хувийн хэвшлүүдийн барилгын компаниудын дунд өрсөлдөөн бий болсноор нэг саяыг даваад байсан байрны үнэ одоогийн байдлаар мкв-ын үнэ 900-950 мянган төгрөг болоод байгаа аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин