Обама бүжиглэв
2015-07-27

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ амралтын өдөр аавынхаа төрсөн нутаг Кени улсад ажлын айлчлал хийж, нийслэл Найроби хотноо Ажил хэрэгч хүмүүсийн даяарчлалын саммитад оролцсон юм. Тэрбээр үг хэлснийхээ дараа Когела тосгонд хамаатнуудтайгаа уулзахаар ирсэн билээ. “Обама аавынхаа гэр бүлийнхэнтэй уулзаж, цагийг ихээхэн үр бүтээлтэй өнгөрүүлсэн” хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест мэдэгджээ. Жош “Ерөнхийлөгч улс төрөөс холдож, аавынхаа гэр бүлтэй уулзсан. Тэрбээр их баяртай байгаа” гэж хэлжээ.

 

Обамагийн айлчлалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Ухуру Кенятта Когела тосгонд баярын цэнгүүн зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Баярын цэнгүүд Ерөнхийлөгчид болон Кенийн попын эцэг гэгддэг, дуучин Саути Сол оролцож, ая дуугаа хүргэсэн байна. Дуучин сүүлд гаргасан “love” дуугаа дуулж байхад Обама бүжиглэжээ. Түүнтэй хамт Кенийн Ерөнхийлөгч мөн бүжиглэсэн байна.

 

Обама анх удаагаа олны өмнө бүжиглээгүй юм. Тэрбээр Обама 2008 онд “Ellen” шоунд оролцох үедээ Бейонсигийн дуунд бүжиглэж байсан бол 2013 оны зул сарын баяраар Цагаан ордны өмнө бүжиглэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
TENEG HAR SARMAGCHIN
2015-07-27