Тарвагатайн нурууг аялал жуулчлалын бүс болгожээ
2015-07-27

Тарвагатайн нурууТарвагатайн нурууны цогцолборт газар нь Завхан аймгийн Идэр, Тосонцэнгэл, Их-Уул, Архангай аймгийн Цахир сумдын нутгийг хамарсан Тарвагатай нуруу орчмын 525,4 мян.га газар нутгийг Улсын тусгай хамгаалалтанд авчээ.

 

Завханы Тосонцэнгэл сумд төвтэй тус газрын захиргаа хангайн нурууны төв хэсгийн өндөр уулын бүсийн давтагдашгүй экологийн онцлог хэв шинжийг төлөөлсөн, байгалийн үзэсгэлэнт газрын унаган төрхөө хадгалан үлдсэн, Монгол орны хамгийн том гол Сэлэнгэ мөрний эх, ус хагалбарийн муж, ховор амьтан ургамлын амьдрах нөхцлийг ханган ажиллаж байгаа аж.

 

Мөн түүх соёлын дурсгалт газрууд, эмчилгээний чанартай халуун рашаан амралт сувилал, бүхий байгалийн хосгүй гайхамшигт газар нутгийг хойч үедээ өвлүүлэн үлдээх оновчтой зөв менежментийг хэрэгжүүлж, иргэдэд түшиглэсэн байгальд халгүй аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэхээр болжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин