Зүүн бүсийн шилдэг харваачид тодорлоо
2015-07-27

Ардын хувьсгалын 94, аймаг байгуулагдсаны 73 жилийн ой Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны мэдээллийг хүргэж байна.

 

Эрэгтэй 40 сум тавьснаас, Сүхбаатар сум "Эрч" клуб, "Хадатын сайхан булаг" ХХК-ийн харваач Спортын дэд мастер Баттөмөрийн Бат-Эрдэнэ 34 онож түрүүлэн, аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 26-ны А/259 тоот захирамжаар "Аймгийн мэргэн" цол хүртлээ. Дэд байранд Дорнод аймгийн харваач Д.Мэндбаяр, гутгаар байранд Дорнод аймгийн харваач, аймгийн мэргэн, Спортын дэд мастер З.Ариунбат шалгарчээ.
Харин  эмэгтэй харваачдаас, Улсын мэргэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харваач Д.Цэцэг, Сүхбаатар аймгийн 4 дүгээр бүрэн дунд сургуулийн харваач Л.Одсайхан, Дорнод аймгийн харваач Д.Ханддулам нар эхний байранд шалгарсан байна.

 

Хүүхдийн харваанд 32 сум тавьснаас, У.Хишигбат 16 оноо, С.Мөнхтүвшин 14 оноо, Г.Ханддорж 13 оноогоор тус тус шагналт байранд шалгарчээ. Эмэгтэй хүүхдийн ангилалд Б.Цэндсүрэн 25 оноо, Ц.Сэрчмаа 18 оноо, Э.Цэцэнмаргад 14 оноогоор 1, 2, 3 дугаар байранд орлоо.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин