Дональд Трамп: Америкт шинэ, шударга удирдагч хэрэгтэй
2015-07-27

Тэрбумтан Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сард 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буйгаа мэдэгдсэн юм. Трампийн “www.businessinsider.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та 2012 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж байсан ч хэсэг хугацааны дараа нэрээ татсан. Харин ганцхан сарын өмнө 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж, албан ёсоор кампанит ажлаа эхлүүлээд байгаа. Танд Ерөнхийлөгч болох боломж байгаа болов уу?

 

-Мэдээж хэрэг улс төрийн амьдрал гадаад ертөнцөөс өөр. Би бол азтай нэгэн. Учир нь би улс төр, бодит амьдрал, хийсвэр амьдралд дасан зохицох чадвартай. Сонгуульд ялалт байгуулах итгэлтэй учир нэрээ дэвшүүлсэн. Би ялагдах дургүй. Энэ сонгуульд ч гэсэн ялагдахыг хүсэхгүй байна. Би өнөөдрийн өндөрлөгт хүрэхийн тулд их зүйлийг золиослосон. Амаргүй давааг туулсан. Америкийн эдийн засагт ихээхэн туслалцаа үзүүлсэн. Олон ч бизнесмэнийг мөнгөтэй, итгэлтэй болгоход тусласан. Би харагдахуйц, атгах боломжтой зүйлсийг Америкт хийж бүтээсэн. Би амласнаа биелүүлдэг цөөхөн хүний нэг. Учир нь надад эрх мэдэл байна. Харин энэ эрх мэдлээ илүү баталгаатай, нэг бүлэг хүмүүст бус бүх америкчуудад хүргэхийн тулд надад илүү эрх мэдэл хэрэгтэй байна. Тиймээс би Ерөнхийлөгч болохыг хүссэн. Би эрх мэдэлд дуртай. Эрх мэдэл бүгдийг ялдаг. Сүүлийн жилүүдэд Америкийн нэр хүнд олон улсад унаж байна. Ар араасаа халдлага гарч, олон хүн хохирогч болж үлдлээ. Өнөөгийн удирдлагуудад энэ бүхнийг цэгцлэх, цэглэх боломж хангалттай байгаа ч юу ч хийхгүй байна. Энэ бүхэн миний дургүйцлийг хүргэж байна. Америкт шинэ, шударга удирдагч хэрэгтэй. Хэрвээ би Ерөнхийлөгч болбол энэ бүхнийг цэглэж, амар амгалан илүү хяналттай, илүү итгэлтэй, илүү хөгжилтэй Америкийг бий болгох болно. Миний бий болгосон эзэнт гүрэнг хэн ч муулж, халдаж чадахгүй. Би Америкийг өөрийн боловсруулсан төлөвлөгөөгөөр удирдах болно.

 

-Та Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа. Гэтэл энэ намаас 16 хүн нэр дэвших хүсэлтээ гаргасан. Сонгуульд өрсөлдөхийн тулд намын нөхдөө ялах шаардлагатай?

 

-Бүгд найрамдахчууд сонгуульд ялалт байгуулахын тулд бүх хүч чадлаа нэг хүнд төвлөрүүлэх хэрэгтэй. Олон хүн сонгуулийн төлөө өрсөлдөх нь буруу. Тиймээс намын удирдлагууд нэр дэвшигч бүрийг бүртгэж авахгүйгээр надад итгэл хүлээлгэж, миний саналыг хүлээн авч, албан ёсны кампанит ажлыг минь эхлүүлэх хэрэгтэй. Цаг алдах хэрэггүй. Бидний гол зорилго ялалт байгуулах. Тиймээс ялалт байгуулах боломжтой, Ерөнхийлөгч болох боломжтой Трампийг дэмжих хэрэгтэй.

 

-Нам доторх хүчтэй өрсөлдөгч бол Ерөнхийлөгч аав, ахтай Жеб Буш. Түүнд улс төрийн арвин мэдлэг байгаа. Намын удирдлагууд хүртэл бага Бушийг дэмжиж байгаа?

 

-Би энэ эрхмийн мэдлэг чадварыг үгүйсгэхгүй. Гэхдээ Бушийн гэр бүл АНУ-д дайсан л нэмсэн. Энэ бүхнийг сонгогчид мартах учиргүй. Би үнэн зүйл ярьж байна.

 

-Нууц санал хураалт тун удахгүй болж Бүгд найрамдахчууд нэр дэвшигчээ тодруулж, албан ёсоор зарлах болно. Бүх зүйл тайлагдашгүй. Хэрвээ энэ удаад намаасаа гарч ирэхгүй бол?

 

-Уурлах болно. Учир нь Бүгд найрамдахчуудыг ялалтад хүргэж чадах ганц хүн бол би. Надад дэмжигчид байна. Надад бүх зүйл байна. Тиймээс алдаа гаргахгүй байх ёстой. Бид ялалт байгуулахыг хүсч л байгаа бол алдаа гаргах ёсгүй.

 

-Үнэхээр ялалт байгуулахдаа тийм итгэлтэй байна гэж үү. Энэ их итгэл хаанаас ундраад байна вэ?

 

-Би бол Трамп. Дональд Трамп.

 

 

-Америкчуудын дунд явуулсан дараагийн ерөнхийлөгчийн талаарх интернэт санал асуулгаар Төрийн нарийн бичгийн дарга асан, Тэргүүн хатагтай асан Хилари Клинтон тэргүүлсэн бол удаах байранд Жеб Буш багтсан. Америкт үнэхээр эмэгтэй төрийн тэргүүн хэрэгтэй юу. Зүгээр сонгогчийн хувиар энэхүү асуултад хариулна уу?

 

-Ерөнхийлөгч Барак Обамагийн бие хамгаалагч. Хилариг олон жилийн өмнөөс сайтар бэлтгэсэн. Тиймээ энэ эмэгтэй миний хүчтэй өрсөлдөгчийн нэг. Гэхдээ Америк сүүлийн 30 жил эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох шаардлагагүй. Илүү тайван цаг ирэхээр эмэгтэй хүн төрийн эрхийг авч болно. Одоо биш. Америк хэтэрхий аюултай нөхцөлд байна. Хэт даврагчид эрх мэдлээ бататгах зорилготой байна. Олон гүрэн цөмийн зэвсэгтэй болохыг хүсч нууц хэлэлцээр хийж байна. Аюул хаалганы ард байна. Хаалга онгойлгоход л юу болох хэдэн хүн амиа алдахыг хэн ч тааварлашгүй. Хэрвээ энэ цаг үед эмэгтэй хүн төрийн эрхийг авбал харуусал, гашуудал, айдсын салхи Америкийг чиглэх эрсдэлтэй. Би Хиларигийн эрдэм мэдлэг зарим зүйлийг үгүйсгээгүй. Зүгээр л эмэгтэй хүн төр барих цаг нь болоогүй. Өнөөдөр Америк хүчтэй байгаа нь шилдэг удирдагчидтай шууд холбоотой. Эмэгтэй хүн төрд байх ёсгүй гэж хэлээгүй. Хүчирхэг байдлаа хадгалан үлдэхийг хүсч байгаа бол эмэгтэй хүнийг сонгох шаардлагагүй. Энэ хариултад сонгогчийн хувиар хариуллаа.

 

-Та Ерөнхийлөгч болбол цагаачлалын хуулинд өөрчлөлт хийх болно гэсэн?

 

-Обама өнгөрсөн саруудад дур зоргоороо аашилсан. Тэрбээр таван сая цагаачийг эх оронд минь үлдэхийг зөвшөөрсөн. Америк нэгдсэн улс гэх шалтгаанаар бүх хүнд орогнол олгох ёсгүй. Хэр хэмжээ, хяналт байх ёстой. Би Ерөнхийлөгч болбол хууль зөрчсөн бүх цагаачийг гаргах болно. Хүн бүр хуулийг хүндлэх ёстой. Хэн ч хуулиас гадуур амьдрах учиргүй.

 

-Та саяхан Мексикээс ирсэн цагаач ажилтнаа халж, шуугиан тарьсан. Мөн энэ амьдралдаа Мексикт очихгүй, мөн цагаачдыг үзэн яддаг гэсэн. Америкчууд цагаачтай гэрлэсэн тохиодол их. Та сонгогчдын саналыг авах чухал үед яагаад ийм мэдэгдэл хийсэн юм бэ?

 

-Ажилтнаа халсан нь ажлын хариуцлагатай шууд холбоотой. Харин цагаачдын асуудал дээр хяналт тавих хэрэгтэй. Сүүлийн үед гарч буй гэмт хэргүүдийн ихэнхийг цагаачид үйлдсэн. Америкчууд эх орондоо байгаа мөртлөө цагаачдаас айх ёстой гэж үү. Мексикт очих эсэх нь хувь хүний асуудалтай холбоотой. Энэ бүхэнд тайлбар хийх нь илүүц биз. Хэрвээ жинхэнэ Америкт амьдрахыг хүссэн нэгэн надад сонголтоо өгөх болно. Би хэнийг ч албадахгүй. Шударгаар өрсөлдөх болно.

 

-Ойрхи Дорнодын асуудалд хэрхэн анхаарлаа хандуулах вэ?

 

-Америк хүчтэй. Тиймээс хүч чадал юу болохыг мэдрүүлэх болно. Тохиролцоо гэж үгүй, шууд дайрах хэрэгтэй. Тэднийг ялах бол цаг хугацааны асуудал.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
DR. ADITYA:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
2020-01-14
Зочин:
Trump yalsan deer ee.
2016-07-27
Эргүү монголд:
Америкийн Жириновский шүү дээ. Монгол гэж улс байдгийг ч мэдэхгүй, Хятадын муж билүү гээд маанагтаж байсан энэ нөхөр АНУ-н эзэн болбол дэлхийд амар тайван байдал ирэхгүй шууд дэлхийн 3-р дайн дэгдэнэ, баталгаатай шүү. Чи юугаа ч мэдэх вэ дэ. Обама бол зүгээр л жүжигчин, мундаг улс төрч, дипломатч. энд арьс өнгө ямар ч хамаа байхгүй.
2015-07-29
монголчууд:
америкууд өмхий сармагчингийн бөгсөө энэ хүнээр солих нь хамаагүй дээр дээ.
2015-07-28
Эргүү монголд:
Америкийн Жириновский шүү дээ. Монгол гэж улс байдгийг ч мэдэхгүй, Хятадын муж билүү гээд маанагтаж байсан энэ нөхөр АНУ-н эзэн болбол дэлхийд амар тайван байдал ирэхгүй шууд дэлхийн 3-р дайн дэгдэнэ, баталгаатай шүү. Чи юугаа ч мэдэх вэ дэ. Обама бол зүгээр л жүжигчин, мундаг улс төрч, дипломатч. энд арьс өнгө ямар ч хамаа байхгүй.
TREBUMTAN:
TERBUMTAN TENEG OVOO DONALID TRAMP
2015-07-27
KKKKKKKKKKKK:
MEDREL GARUU GUU YU
2015-07-27