Баян-Уул гал унтраах ангитай болно
2015-07-27

Засгийн газрын тогтоолоор Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс, Онцгой байдлын газар болж өргөжин, Баян-Уул суманд аврах гал унтраах анги байгуулахаар болжээ.

 

Өнгөрсөн хавар гарсан тал хээрийн түймрийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнод аймгийн зарим сумдад гал унтраах анги байгуулах тухай аймгийн удирдлагатай санал солилцон аймгийн зүгээс газар нутаг болон эрсдлийг тооцоолж Халхгол, Дашбалбар суманд гал унтраах анги байгуулж өгөх талаар саналаа хэлсэн байдаг. 

 

Энэ асуудал шийдэгдэж, Гал унтраах нэг ангийг Баян-Уул суманд байгуулах шийдвэр гарсан байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин