Ардчилсан хувьсгалын түүхийг гэрэл зургаар харуулжээ
2015-07-27

Монгол Улсын ардчилалд шилжих үеийг гэрэл зургаар илэрхийлсэн Зориг Сан, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-гийн хамтын бүтээл болох “Монголд ардчилал эхэлсэн түүх” түүхэн гэрэл зургийн цомгийн нээлтээ хийлээ.

 

Энэхүү цомогт Монгол Улсад тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалын чухал мөчүүдийг англи, монгол хэл дээрх тайлбарын хамт гэрэл зургаар харуулжээ.


Ардчилалд шилжсэн үеийн түүхэн дурсамжийг өнөөгийн монгол залуучууд болон ирээдүйн үе удамд өвлөн үлдээх энэхүү бүтээлийг Зориг Сан Монгол орон даяар ерөнхий боловсролын болон их дээд сургууль, номын сангуудад түгээхээр төлөвлөж байна. Түүнчлэн зурган цомог бүхий энэхүү номыг БНОУХ Монгол Улсын ардчиллын туршлагаас судлах сонирхолтой байдаг Киргизстан, Мьянмар зэрэг улс орнуудтай хуваалцах юм байна.


Цомгийн нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ардчилалд шилжих үеийн дурсамжаас хуваалцлаа.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин