Эрдэнэт үйлдвэрийнхэнийг автобусаар зорчихийг уриалжээ
2015-07-27

“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрлэлийн бүсэд ажилладаг хүмүүсийг компаниас үйлчилж буй үнэ төлбөргүй автобусаар зорчихыг уриалсан байна.

 

Учир нь Монгол улсын эдийн засгийн байдал хүндрэлтэй энэ үед хүн бүр хувийн амьдралдаа хэмнэлт хэрэгжүүлэх хэрэгтэйг хэмээн үзсэн аж.

 

Учир нь зуны цагт тус үйлдвэрийн Засвар механикийн заводын авто зогсоолд 150-200, “АБК”-ийн хашааны гаднах зогсоолд 300-400 автомашин ээлжийн ажилтай эзнээ хүлээн өнждөг гэнэ.

 

Үйлдвэрийн ажиллагсад автобусаар зорчих нь эдийн засгийн хувьд нэмнэлттэй төдийгүй аюулгүй байдал нь баталгаатай тээврийн хэрэгсэлээр зорчих болно гэдгийг ч дуулгасан байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шал утгагуй юм хийцхээх юм шоу юм байх
2015-07-27
өөөө:
автобусанд суухгүй бол автобусаа зогсоогоод бензинийхээ зардлыг хэмнэсэн нь дээр биш үү, том том автобусууд чинь бензинийг идэж байгаашдээ, ажилчид өөрсдийнхөө зардлаар явж үйлдвэрээ дэмжих гээд байгаам биш үү
2015-07-27