Б.Эрдэнэбат: Салбар удирдаж чадахгүй хүнийг солих хэрэгтэй
2015-07-28

Цаг үеийн асуудлаар Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Молор эрдэнэ орших” компанийн захирал Б.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрээр Сэлэнгэ аймгийн Сант суманд 2200 га талбайд улаанбуудай тариалжээ.

 

-Энэ жил хэт гантай байгаагаас улсын хэмжээгээр ургацынхаа 80 хувийг алдах нь гэж байна. Тариаланч хүний хувьд таны байр суурь?

-Өнгөрсөн жил манай улс сүүлийн 17 жилийн туршид огт авч байгаагүй хэмжээний ургац буюу 460 мянган тонн улаанбуудай хурааж авсан. Энэ үед импортын улаанбуудайны асуудлаас үүдэлтэйгээр тариалангийнхан их хэмжээний өрийн дарам­тад орсон. 2012, 2013 онд үнэ тогтворжуулах хө­төл­бөр хэрэгжсэн нь бидэнд эерэгээр нөлөөлсөн.

 

Гэвч өнгөрсөн жил салбарын яамныхны идэвхгүй, санаачлагагүйгээс энэ хөтөлбөр зогссон. Энэ нь ямар уршигтай байсан бэ гэвэл, гурилын үйлдвэрүүд буудайгаа барьцаалан зээл авна гэсэн нь талаар болсон хэрэг. Ингэснээр тариаланчид, гурилын үйлдвэр хоёрын дунд олон тэрбум төгрөгийн өр авлага үүссэн юм. Энэ жил тариалалт хийхэд ганц сонголт нь нэгж га талбайгаас авах ургацын хэмжээ багассан ч их хэмжээний тариалалт хийж, энэ алдагдлаас гарах байлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд болсон “Тариаланчдын улсын зөвлөгөөн” дээр цаг уурын мэдээ 100 хувь эсрэг байсан нь одоогийн нөхцөл байдлын эхлэл юм шүү дээ. Тухайн үед тав, зургадугаар сард олон жилийн дунджаас ахиу байхаас гадна долдугаар сард халалт харьцангуй гайгүй байна гэж мэдээлсэн юм. Тариаланчид цаг уурын мэдээг харж тариалалтаа хийдэг.

 

-Тэгэхээр цаг агаарын мэдээг буруу өгсөн хэрэг үү?

-Хэрэв халалт байх тухай хэлж сануулсан бол бидэнд тариалалтаа хэдийд хийх вэ гэдгээ ярилцах боломж байсан. Тариаланчид төлөвлөсний дагуу буюу тавдугаар сарын 10-25-ны хооронд тарилтаа хийж дуусгасан. Гэтэл үр тариа соёолоод бутлалтын үе эхлэхэд их хэмжээгээр халсан. Тухайлбал, 39 хэм хүртэл халсан. Дархан, Сэлэнгийн нутгаар 44 хэм хүрсэн шүү дээ. Энэ нь хар хөрсөн дээрээ 69 хэм хүрсэн гэсэн үг шүү дээ. Ийм хүндрэлтэй тулсан. Цаг уур, орчны шинжилгээний газрынхан хэт гоомой хандсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайн үед цаг уурын мэдээгээр халалттай гэсэн бол бид тариалалтаа 14 хоногоор хойшлуулж болох байлаа. Ингэснээр ийм хүндрэл ирэхгүй байсан юм.

 

-Энэ жил нийт хэчнээн хэмжээний тариа тарьсан бэ?

-Монгол Улс түүхэнд байгаагүй хэмжээний талбайд тариалалт хийсэн. Өөрөөр хэлбэл, 410 мянган га талбайд үр тариа тарьсан гэсэн үг. Өмнөх жилийн ургацын дундаж нь 16.7 центр байсан учраас амжилтаа ахиулахаар ажилласан. Бидний тооцоолсноор энэ жил 600 мянган тонн улаанбуудай хурааж авах байлаа. Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна экспортод гаргах эрх олгооч гэдэг яриа, хэлцэл явагдаж байсан. Гэтэл одоогоор ургацынхаа 80 хувийг алдах дээрээ тулчихаад байна шүү дээ. Бид салбарын яамнаас ургац алдлаа, тариаланчдын хохирлын хэмжээг тооцооч, эндээс яаж гарах вэ, ирэх жил тарилтаа хэрхэн хийх вэ гээд ярьж байхад, салбарын сайд нь импортоор буудай оруулж ирэх тухай яриад явж байх юм. Маш харамсалтай байна. Тиймээс энэ салбарыг удирдаж чадахгүй хүнд арга хэмжээ авах уу, солих уу гэдгээ ярих хэрэгтэй шүү дээ.

Хэдийгээр ургацынхаа 80 хувийг алдаж байгаа ч 150-200 мянган тонн улаанбуудайг хурааж авна. Энэ нь дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэсэн үг. Түүнээс гадна Тариалан эрхлэлтийг дэмжих санд 30 мянган тонн улаанбуудай бий. Мөн гурилын үйлдвэрүүдэд нөөц бий. Тэгэхээр ургац алдлаа гээд гурилын дутагдалд орчихгүй л болов уу. Үнэхээр гаднаас буудай оруулж ирэх зайлшгүй шаардлагатай гэвэл бага хэмжээгээр оруулахад л учир нь олдоно.

 

-Ургац алдаж байгаа ч улаанбуудай оруулах хэмжээнд тулаагүй гэж хэлэх гээд байна уу?

-Тэгэлгүй яахав. ХХААЯ-наас ургацын баланс гараагүй байна гэж хэлчихээд, сайд Р.Бурмаа импортын буудай оруулж ирэх тухай ярьж байх юм. Үүгээрээ тариаланчдын доромжлоод байх шиг.  Бид гангийн нөхцөл байдал хүндэрлээ, аж ахуйн нэгжийн өр зээл хэцүүдэж байна, ургацынхаа 80 хувийг алдах нь, одоо яах вэ гэдэг зүйлийг л ажил хэрэгчээр ярилцъя гэж хүссэн. Түүнээс гадна ирэх жилийн тариалалтын талаар ярих хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл импортын талаар мэдээлэл хийж байх юм. Үнэхээр гаднаас буудай авах шаардлагатай гэж байгаа бол ургацын баланс гарсны дараа ярьж болно биз дээ. Хамгийн гол нь өндийж байгаа салбараа дэмжихийн оронд түлхэн унагааж байгаад харамсч байна. Ургац ихтэй жил нь ч импортоор буудай оруулдаг байж болохгүй. Сөхөрч унахаасаа өмнө арай дориун үнээр буудайгаа борлуулахсан гэж байгаа тариаланчдаа дэмжихийн оронд боомилж байгаад гайхаж байна.

 

-Тодорхой хэмжээгээр буудайны үнэ өсөх нь гэж ойлгож болох уу?

-Мэдээж ургацынхаа 80 хувийг алдсан хүмүүс бага ч гэсэн шархаа нөхөхийг бодно биз дээ. Гэхдээ гайгүй үнээр буудайгаа өгнө гэхээр үнийг хэт хөөрөгдөнө гэсэн үг биш. Үүнийг хатуу ойлгох хэрэгтэй. Өмнөх жилүүдэд бага зэргийн үнийн өсөлтийг улсаас хэрхэн зохицуулдаг байсан бэ гэвэл, үнийн зөрүү олгож байсан шүү дээ. Харин өнгөрсөн хавар Ерөнхий сайд улаанбуудайг зах зээлийн зарчмаар борлуул, улсаас татаас, хөнгөлөлт, урамшуулал байхгүй гэж зарласан. Өчигдөр /2015.07.26/ Р.Бурмаа сайд гурилын үнийг өнөөгийн төвшинд барина гэсэн мэдэгдэл хийж байх юм. Үүнийг ойлгох гэж хичээгээд ч ойлгох арга алга. Уг нь нэг танхимд зэрэгцээд сууж байгаа хүмүүс хоорондоо ярилцдаг баймаар. Эсвэл тариаланчдыг хэт басамжлаад байна уу гэж харж байна.

 

-Салбарын яам нь тариаланчдаа дэмжихгүй гэвэл, та бүхэнд өөр ямар сонголт байна вэ?

-Дэмжихгүй гээд орхичихьё. Тэгвэл ирэх жил хэн тариа тарих вэ. Энэ тоглоом биш. Улс орны хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал яригдаж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв тариаланчид зах зээлийн шилжилтийн үе шиг элгээрээ хэвтчихвэл, хөл дээр нь босгохын тулд дахиад аян зарлах уу. Ийм утгагүй зүйл хийх хэрэггүй. Тариа аль нэг намын харъяаллаар ургадаг зүйл огт биш. Өмнө нь хийсэн ажлыг үгүйсгэж байдгаа болих цаг болсон. Үнэн хэрэгтээ газар тариалангийн салбараа бодлогоор унагаж байна шүү дээ.

 

-Тэгвэл энэ хүндрэлээс гарахын тулд ямар гарц байна?

-Уг нь бие, биесээ дайрч, доромжилж байхаар энэ хүндрэлээс гарах гарцаа хамтдаа эрэлхийлж байвал дээр юмсан. Ирэх сарын 15-нд улсын комисс хуралдана гэж байна. Гэтэл аль хэдийнэ оройтчихоод байна шүү дээ. Тиймээс маш яаралтай улсын комисс гаргах хэрэгтэй. Ерөнхий баланс аль хэдийнэ гарчихсан байгаа. Компаниуд ургац, малын тэжээл авах эсэхээ тодорхой болгосон байгаа. Зарим нь ирэх жилдээ бэлдээд талбайгаа уриншлаад эхэлсэн байна лээ. Ийм нөхцөлд заавал 20 хоног хүлээх шаардлагагүй.

 

-Аж ахуйн нэгжүүд 150 тэрбум төгрөгийн хохирол амсч байгаа тухай та хэлж байсан?

-Энэ бол бодит дүн. Тариа тарьсан талбайн хэмжээнд нь хуваахад л гарах мөнгөн дүн. Компаниуд өөрсдөөсөө шалтгаалан бүхий л зүйлийг хийсэн. Зах зээлд шилжсэнээс хойшхи жилүүдэд анх удаа талбайдаа бордоо хийсэн. Нэг га талбайд багаар бодоход 100 мянган төгрөгийн бордоо ордог. Энэ мэтчилэн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүд тун хүнд байдалд орчихлоо. Мэдээж хувийн аж ахуйн нэгжийн хэрхэх нь хамаагүй гэж болно. Тэгвэл хэн тариа тарих вэ. Бидэнд гашуун туршлага бий. Оросоос улаанбуудай гуйгаад явж байсан үеэ мартчихаад байна. Хэрэв төр, засгаас шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол 10 жилийн өмнөх үе рүүгээ очвол яах вэ. Р.Бурмаа сайд импортын тухай ярьж байна. Гэтэл дотооддоо хийж чадах зүйлдээ валютаа гадагш урсгах нь хэр зохимжтой бол.  Уг нь зөв бодлого, чиглэлтэй бол энэ хүнд байдлаас гарах боломж бий. Харамсалтай нь хугацаа хожсон, аргацаасан байдлаар төрийн ажил явж байна. Хэдийгээр ургац алдаж байгаа ч, хурааж авах ургацынхаа хэмжээг тодорхойлвол импортын буудай гэхгүйгээр өөр гарц харагдаж болох юм. Үүнийг л салбарын яам, түүний удирдлага ойлгохгүй байна.

 

-Тэгэхээр одоо яах ёстой гэсэн үг вэ?

-Аливаа зүйлд гаргалгаа заавал байдаг. Бид өр зээлийг минь байхгүй болгоод өгөөч гэж гуйгаагүй. Хүнд байдалд орсон энэ үед минь төрөөс дэмжлэг үзүүлээч гэж байгаа юм. Тухайлбал, үндсэн өр зээлийг хойшлуулах, зээлийн хүүг эрсдлийн сангаас гаргадаг ч юм уу. Хэрэв гарц олъё гэвэл, огт боломжгүй зүйл бас биш. Өөр оронд даатгалд хамруулсан байдаг юм билээ. Гэхдээ манай улсад даатгалын салбар нь хөгжөөгүй гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Тиймээс бидний хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болж байна даа. Аргаа барахдаа салбарын яамандаа хандана. Гэтэл “Муу амлах хэрэггүй. Амны билгээс ашдын билэг гээд” л байж байна шүү дээ. Хамгийн гол байдал нэгэнт хүндэрсэн үед яаралтай арга хэмжээ авах нь чухал.

 

-Энэ байдлыг нааш нь эргүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Монгол Улс их хэмжээний ургац алдсан ч 150-200 мянган тонн улаанбуудай хурааж авна. Ийм хэмжээний ургац авахад банкууд бидэнд зээл олгохгүй. Ургац гайгүй жилд урьдчилгаа хэлбэрээр өгч байсан. Тэгэхээр буудайны тээврийн зардал, хорогдлын хэмжээ, подгонтой /болц нь гүйцсэн тарианы араас шинэ тариа ургахыг хэлдэг/ тарианы хатаалгын зардлыг яах вэ зэрэг олон зүйлийг ярилцах хэрэгтэй байна. Мөн 150 тэрбум төгрөгийн алдагдлыг яах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулмаар байгаа юм. Учир нь өр зээлтэй компаниуд юугаа хураалгах вэ гээд маш хүнд байдалд орчихлоо. Магадгүй, улсаас анхаарлаа хандуулан, салбарын яам, Монголбанктай хамтран бидний арилжааны зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлж болох эсэх зэрэг маш олон зүйлийг ажил хэрэгчээр ярилцмаар байна л даа. Уг нь цаг агаар хэвийн байсан бол нэг сарын дараа тариа хураалт эхлэх болж байгаа юм шүү дээ. Гэтэл ичих ч үгүй импортын буудай оруулж ирнэ гээд яриад сууж байх юм.

 

-Ургац алдах нь гэдэг мэдээллийн дараагаар гурилын үнэ 80-100 төгрөгөөр өссөн байна. Хэдийгээр ургац алдана гэж байгаа ч дотоодын хэрэгцээг хангах боломж бас байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр гурилын үнийг өсгөхгүй байх боломж бий болов уу?

-Тодорхой хэмжээнд гурилын үнэ өснө. Гэхдээ хэт өндөр биш. Яагаад гэвэл, суурь зардал өсч байгаа болохоор арга алга. Мэдээж улс үнэ тогтоодог гэдгийг бид мэднэ. Магадгүй гурилын үнийг өсгөхгүй гэж байгаа бол компанид үнийн зөрүү, татаасыг зайлшгүй өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол савалгаа үүсэхгүй гэх аргагүй. Өмнөх Засгийн газар энэ хэлбэрээр л зохицуулдаг байсан. Түүнээс гадна мэргэжлийн бус удирд­лага төрийн байгууллагыг самарч байна. Энэ хавар улаанбуудайг биржээр дамжуулж худалдаална гэсэн. Гэтэл тээвэр, агуулах савныхаа асуудлыг шийдээгүй л байсан шүү дээ. Одоохондоо манайх улаанбуудайгаа биржээр дамжуулан худалдаалах болоогүй. Хэрэв хүнд байдалд байгаа тариаланчдаа элгээр нь хэвтүүлвэл улс орны хүнсний аюулгүй байдал хэцүүднэ гэдгийг бодох хэрэгтэй. Хэрэв хойд хөршөөс буудайгаа авдаг болоод хараат болвол оросууд буудайныхаа үнийг өсгөчихнө. Тэгэхээр нь ченжүүд урд хөршөөс ясны гурил оруулж ирнэ. Үүнээс өөр зам байхгүй шүү дээ. Энэ мэтчилэн улс орны эрүүл хүнсний асуудлыг яриад байна. Салбарын сайд хүссэн, эс хүссэн ч тариаланчидтайгаа нэг ширээний ард сууж хүнд байдлаас гарах арга замаа харилцан ярилцах хэрэгтэй. Хэдий болтол дэмий мэдэгдэл хийж явах гэж байгааг нь ойлгохгүй юм.

 

-Усалгаатай газар тариалангийн тухай ярьж байсан?

-Үүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Бид ч өнөөдөр ярьснаа маргааш нь мартдаг улс шүү дээ. Ойрын жилүүдэд хур бороотой байсан болохоор усалгаатай талбай огт хэрэггүй мэт аягалсан. Усны төлбөрийг тариаланчдаас авна. Гэтэл усны төлбөр авах журам тодорхой биш. “Атрын III” аяны хүрээнд энэ талаар нэлээд ярьсан, төсөл хөтөлбөр, судалгаа нь ч ХХААЯ-нд бий. Үүнийг сэргээж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Манай компани 300 га усалгаатай талбайтай. Талбайгаа услахын тулд ойролцоогоор 1.8 сая ам.доллар гарна. Өөрийн өртгөө нөхөхийн тулд 8-10 жил шаардлагатай. Хэрэв арилжааны зээл авч хэрэгжүүлнэ гэвэл амиа хорлосонтой ижил. Тиймээс тогтвортой ур­гац авахын тул төрөөс дэмжлэг үзүүлэн усалгаатай талбайг хөгжүүлмээр байгаа юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
burmaa migziig ideh heregtei
2015-07-31
Зочин:
тэтгэмж авч тариа тарина, тарисан тариа нь чанаргүй, чанаргүй тариагаа улсын агуулахад үнэ хадгалуулна, чанаргүй тариагаа улсад өндөр үнээр шахна, чанаргүй тариа ургуулсан ч ахиад тэтгэмж авна. ЭНЭ ШУДРАГА ЯВДАЛ УУ?
2015-07-31
Zochin:
Ene bitgii tenegteed bai.huwiin ajilaa ulsiin yum shig bitgii ingeech ta nar
2015-07-31
Дорж:
Энэ дурак дуугаа дуулсхийгээл явахгүй аа том том бүлтэрдэг болж байна даа..
2015-07-31
Болд:
Энэ ямар даварсан ац вэ? Энэний тариа тарих гэж юу байдаг юм. Тэр буруу өгөөд байгаа сайд чинь бодлгого боловсруулаад явах үүрэгтэй. хангай дэлхий хураа буулгаагүйн буруу сайдаас болсон уу. Тийм мундаг юм бол усжуулалтын систем тавих нь яасан юм
2015-07-31
Зочин:
Одоо тэгээд нэгэнт л ургацаа алдах нь тодорхой болсон юм чинь гээд импортын будааг судлаад эхлэхээр дотоодоо хангачихтайгаа гэж даналзах юм.Та нар бол олох ёстой ашиг багассанд л боож үхчих гээд Бурмаагаа барьж идчих гээд байгаа шүү дээ.Түүнээс Монголын ард түмний төлөө л лав биш байх.Та нарын энэ хийрхэлээс чинь болж одоо гурилын үнэ өснө гээд ард түмэн гурилаа нөөцөлж эхлэх гэж байна.Манайх шиг ардчилсан нэртэй боловч социализмын бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салж чадаагүй улс байхгүй л байх даа.
2015-07-30
Зочин:
burmaa migziig ideh heregtei
Зочин:
Монголын газар тариалан бол хамгийн зардал багатай салбар шүү дээ.Энэ орон нутгийн буянаар хэдэн кг төмс буллаа намар нь хэдэн тонноор нь авдаг. Манай тариаланчид хүний өмнөөс бизнес эрхэлээд байгаа юм шиг л аяглах юмаа.Бүх л юманд төр буруутай,бороо ороогүй нь төрийн буруу гээд л.Ямарч бизнесмен байтугай жижигхэн түц ажиллуулах хүн ч гэсэн эрсдэлийг тооцож үздэг л баймаар юм.Түрүүчийн жилүүдэд ургац сайн байхад та бүхэн импортын будаа авах гэлээ гээд л баахан шантаажилж байгаад л өөрсдийнхөө будааг бүгдийг нь шахаа биз дээ.Бүр дээр нь тонн тутмаас урамшуулалтайгаар л улсад шахсан.тэгж хагартлаа баяжиж байхдаа наад усжуулалт энтр гэсэн юмнуудаа нэвтрүүлж байхгүй юугаа хийсийн.Бэлэн юмаар баяжжих санаатай балиар юмнууд.Байнга бороо орно гэж юу байхав дээ.
2015-07-30
Зочин:
Бизнес хийнэ гэдэг бол ашиг олно гэсэн үг. Хэрвээ алдагдал гарвал бас түүнийгээ бас хариуцна гэсэн үг. Эрсдэл гаргаж чадахгүй бол чамайг албадаагүй шүү дээ. Мангар бацаан минь Линколны ардчилалын эхний цагаан толгойг чамд зааж өгөе. Ардчилал гэдэг бол хэн нэгэн хүссэн зүйлээ хийх эрхтэй гэхдээ бас нөгөө талаасаа заавал хийх албагүй гэж байдаг юм.
2015-07-30
Иргэн:
Өөрөө тариагаа тарьж чадахгүй бол больчих хэрэгтэй. Наад сайд чинь байгалийг захирч чадах биш. Эрсдэлийг харж, удирдаж, үүрч чаддаг нь бизнесээ хийе. Харин ч дандаа дэмжлэг, хамжлаг болсоор та нар эрх хүүхдээс дор орж.
2015-07-30
Бичээч:
Энэ нэг нөхөр тариа тарихдаа хүртэл улс төржөөд... Бизнесээ төрөөр хийлгэж ашгаа өөрөө авах ёстой юу. Буруугаа бусдаас хайх нь арай ичгүүргүй явдал . Дуу дуулах шиг амар ажил биш байх л даа. Гэхдээ цаг сайхан байх үед овоо ашиг унагаасан биз дээ. Тэр үедээ төрд баярлалаа гэж хэлж байсан уу. Толгойгоо жаахан цэнэглэ. Эсвэл дуугаа болсон болоогүй дуул. Камертоны хамгийн муу дууч шүү дээ чи.
2015-07-30
зочин:
Яамны юү хийдэггүй нөхөд тариа тарьдаг нөхөд рүү дайраад байх юм. Хийх ажил үнэндээ байхгүй шүү та нарт. Тэр нэг хүүхэлдэй дарга мөн их юм ярьж байна аа. Тэртэй тэргүй 60-70 хувийг алдана гээд тариа тарьдаг хүн хэлээд байгаа юм биш үү.
2015-07-29
yo:
dumb fucker
2015-07-29
zochin:
ednii heruul yahaw. gol ni ard tumen unetei guril ideh yosgvui shvv
2015-07-29
zochin:
Eba chi sain duraarai taria tarisan bishvv ongorson 2 3 jild chi ymar ih urgats avj hichneen togrognii ashigtai ajilsnaa martsan bnadaa chi dandaa ashigtai ajillah estoi yu aan ongorson havar vhel tsarialaad l yvj bsan chi bol urgats aldah hvn bish usalgaatai gazartai bj bas vrgelj toriin buyng hvrtej bj muu shunal
2015-07-29
E-BAAD:
Eba mini onoo oroi chinii gedes evguirheed guilgeh baih shuu. jorlond orohdoo ahiuhan tsaas avch orooroi. Hervee jorlond oroh ued chin tsahilgaan tsasrsan baival tanai ehneriin buruu tul ehneree torhomd ni butsaaj yavuulaarai. NEG IIMERHUU MAYAGTAI L YUM YARISAN BNA
2015-07-29
Mgl man:
Ulaanbuudai importlohoo odoonoos yarihgyu bol bolohgyu sh de. Ta hediig haraad suuj baih uu, Oros buudaigaa gargahaa bolih geed baihad chin. Tsag aldalgyu hediig avah uu, hediig importloh uu gedgee yarisan ni deer. Eba-g iim teneg gej bodsongyu.
2015-07-29
Зочин:
Zail aa chi, hutsalgui duugai duugaa duulmaar aydaad amidar. Yamar ch medleggui um baij uy ve chi. Chi l tariagaa tarij chadahgui bgaa biz. Busdad nuruug tohood, chi zugeer l hol yav
2015-07-29
Зочин:
Pooooh business bol business bmaar. Mongold tegeed chuhal bish salbar yu bdiin? Bugd l chugal shd.
2015-07-28
gg:
ene novsh uurtn ashiggui bolood turuus idej chadahgui bolhoor hutsaj ulij ughiimaa..Ymarch uuriin gesen amjilt tuuh bhgui sda zgr lobigoor busdiin yriaagar biznes hiij bgaa duraak shuudee...ene novsh uurtn ashiggui bolood turuus idej chadahgui bolhoor hutsaj ulij ughiimaa..Ymarch uuriin gesen amjilt tuuh bhgui sda zgr lobigoor busdiin yriaagar biznes hiij bgaa duraak shuudee...ene novsh uurtn ashiggui bolood turuus idej chadahgui bolhoor hutsaj ulij ughiimaa..Ymarch uuriin gesen amjilt tuuh bhgui sda zgr lobigoor busdiin yriaagar biznes hiij bgaa duraak shuudee...ene novsh uurtn ashiggui bolood turuus idej chadahgui bolhoor hutsaj ulij ughiimaa..Ymarch uuriin gesen amjilt tuuh bhgui sda zgr lobigoor busdiin yriaagar biznes hiij bgaa duraak shuudee...
2015-07-28
gg:
ene novsh uurtn ashiggui bolood turuus idej chadahgui bolhoor hutsaj ulij ughiimaa..Ymarch uuriin gesen amjilt tuuh bhgui sda zgr lobigoor busdiin yriaagar biznes hiij bgaa duraak shuudee...
2015-07-28
Зочин:
Ажилаа муу хийчихээд бүү гонгиноод бай тарианыхаа дэргэд дуулаад сууж байхгүй яасан юм буудайны экспортын татварыг тэглэх хэрэгтэй
2015-07-28
sao:
yamar teneg garvee? erxelchixej... business bol business shuudee, medeej uls anxaarax, anxaarax zuildeeree anxaarax l yostoi gexdee ene mangariin yarij bgaa shig tarialanchdaa ene zun xalna shuu gex uu? uls xarin uniin osolt garna gej tootsoj importiin budaa avchrax gej bna. Zugeer engiin business xiij bgaa xuntei xaritsuulaxad xervee tuunii business ereltgui bolood irexed ter dampuurna uu gexees bish ulsaas tataas ogood bosgood irexgui n oilgomjtoi. uls yamar taria tariatax gesen uu? tarixgui bol xen negen tarina l biz, gexdee business bol business, compani zardaltai ajillalaa geed tuunii goriig ard irged xurtex yostoi yu? importoor orj irex buudainaas iluu sanal ugch chadaxgui bol dampuuraad yavdag xumuusiin negen ijil dampuuraad l yavax n businessiin jam. xen chamaig taria tariatax gesen yum...
2015-07-28
zugeer bgaarau,m:
tsag agaariinhaa medeeg uursduu olood harna bizdee, tegeed ch delhiin tsag agaar yaj ergej boloh uridchilan taamaglax argagui shdee...
2015-07-28
zaza:
Yamar muuhai sorog energy tei, hun shuumjilsen, busdad buruugaa chihsen zaluu ve, ter tsag agaariin medeeg oorsdiin suljeeger bainga avj baih yostoi shude, business hiine gedeg chin uhaanguiger uhtlee ajillahiin ner bish, orchnoo mederch zuv unlelt dugnelt ogch bundguruu ajilluulj baij hiideg yum. Oortoo gomd, tengert tulsan untei ulaan buudaig ard tumen avj diilehgui, shaardlagtai bol importlono. Ehleed naad zan character, business tuluvluguu gej yumaa hiij surchihaad hun shuuumjil.
2015-07-28
Зочин:
Тариагаа тарьж чадахгүй байж бусдаас шалтгаан хайгаад суух хэрэггүй. та нар шиг их дэмжлэг авдаг хүмүүс байхгүй
2015-07-28
Чинбат:
Ёстой зөв тэртэй тэргүй хөнгөлөлт урамшуулал байнга авч байдаг газар тариалангийн салбарынхан боливол таарна. Аль эрт усжуулалтын системээ тавьсан бол ган болсон эсэхээс үл хамааран.ургац авах л байсан. Хулгайч нартай нийлсэн сүүлгүй чоно царайлаад татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй үрэн таран хийчхээд гурилын үнэ нэмэх тухай зөгнөл ярих хэрэггүй. Хэрэв зөнч болмоор байвал усжуулалтын систем тавигдах тухай мэргэлээд хэвлэл мэдээлэлээр ярь.
2015-07-28
Дорж:
Бурмаа бороо ороогүйд буруутай юм байна, Өөрт нь таалагдсан хүн сайд болвол бороо орох нь. Энэ дурак дуугаа дуулаад халтуураа хийгээд явахгүй 1000 баярын доодох юм байж, нээх лаг бизнесмен шиг өөрийгөө бодчиж ээ,,Газар тариалан чинь цөм хийдэг бизнес, түрүүлж орсон гарууд нь алж байгаа. Хаяа 1 шаталт байлгүй яадийм, даварцан муу хулгайчуудийн талбайг дургуй хүргээд байвал шатаах хэрэгтэй!! Хөнгөн олдсон мөнгө Эба гуай хүүхэдэд чинь хараал болдог юм шүү!!!! Хаях гээхийн ухаанаар юманд хандаж сур!!!
2015-07-28
зочин:
Хүний төлөө хийж байгаа бол больсон чинь дээр дээ. Тариаланч гээд хавар баахан түлш зээлээр авна. Одоо яасан бас цаг агаарын мэдээнээс болсон уу. Угаасаа Монголд тариалан эрсдэлтэй салбар гэдгийг мэддэгүй байсан юм уу Чи байтугай ган гачиг дэлхийг дайрч байхад мэддэг бол хэн ч юм тариад суухгүй биз дээ Зээлээ цайруулах юм бодоод үхэх гээд байгааг чинь хэн ч мэднэ
2015-07-28
zochin:
hen chamaig medehgui ajil salbar luu orood zov gesiin . gazar tarialangiin A ugui bj yun ih tom tom dugnelt ene ter ugdugiin. chaddag humuusiin talbaig luivardaj avchaad. tarialanchid chini taizig bulaaj avaad bval chi yahav. hunii tuluu amidarch ajillaj bgaa yum shig bitgii uilan duugar.
2015-07-28
Duuchin zaluu:
Ebaa hugshuun chi business hiij bga yum bna, sain bna. Gehdee uvul zun eeljildeg shig ersdel, ashig 2 zeregtsej yavdag yum. Chi ungursun jilees hoish ajil hiiv uu? End tend heruul hiigeed yavah yum, heruulee boliod ersdel bagatai davahaa bod. Odoo uvul bolood chamd hetsuu bh shig bna gehdee zugeer ee dahiad zun irne shde.
2015-07-28
Зочин:
Ehleed ajil hiij sur,hun muulah ubchind iim zaluudaa nerbegdbel chi l zobno,zaluu hun bj sain saihan yum yarihgui ,muu muuhai ,hun muulah zergeer ajillabal muu daa,ene zaluu ih ebgui zuragtaar olon jil ajillasan emegtei gabiyat huniig dairaad bgaa ni ih muuhai haragdsan,tsandeleg gedeg muuhai huniig dagaad ebderch bolohgui dee,muu yum yaridag hund durgui shuu ard tumen
2015-07-28
zochin:
энэ их өндөрлөг хүйтэн газар тариа ургуулна гэж туйхарладаг үндэстэн монголоос өөр байдаг болов уу. Төрөөр тэжээлгэх гэсэн сэтгэлгээг засаг нь дэмжинэ...
2015-07-28
irgen:
ene neg yum buh buruug busad ruu chihdeg butehguie. Neg yum hiih gej oroldoj bga uhaantai yum bol hiisen shig hiih l heregtei de ezen bolood
2015-07-28
Зочин:
Тариаланч нэртэй улаанбуудайн ченжүүдээс чанаргүй буудайг дэлхийд байхгүй өндөр үнээр авч байснаас Орос, Казахстанаас чанартай буудайг хямд үнээр авсан нь хамаагүй дээр
2015-07-28
зочин:
Яамны юү хийдэггүй нөхөд тариа тарьдаг нөхөд рүү дайраад байх юм. Хийх ажил үнэндээ байхгүй шүү та нарт. Тэр нэг хүүхэлдэй дарга мөн их юм ярьж байна аа. Тэртэй тэргүй 60-70 хувийг алдана гээд тариа тарьдаг хүн хэлээд байгаа юм биш үү.