Улаанбаатар-Эрээн хоорондын түр нислэг дахин эхэлжээ
2015-07-28

Улаанбаатар-Эрээн чиглэлийн нислэгийг түр хугацаагаар сэргээжээ.

 

Тодруулбал, Улаанбаатараас ниссэн MR-8861 онгоц энэ сарын 16-ны 8 цаг 10 минутын үед Эрээн хотын Сайнус онгоцны буудалд газардсан нь Улаанбаатар-Эрээн хооронд зорчих түр зуурын олон улсын нислэг дахин эхэлсний бэлгэ тэмдэг болжээ.

 

Эх сурвалжид мэдээлснээр, энэхүү нислэгийг түр хугацаагаар сэргээж, Монгол Улсын Хүннү агаарын тээврийн компанийн Фогг-50 нисэх онгоцоор үйлчилж байгаа аж. Долоо хоногт 3 удаа буюу мягмар, пүрэв, ням гарагийн өглөөний 6 цаг 10 минутад Улаанбаатараас хөөрч, 7 цаг 50 минутад Эрээн хотод газардаж байгаа юм байна.

 

Онгоц эргээд Эрээн хотоос өглөөний 8 цаг 20 минутад хөөрч, 10 цаг 5 минутын үед Улаанбаатарт газардаж байгаа гэнэ. Тасалбарын хувьд 850 юанийн үнэтэй аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ereen uruu uavj uakh hereggui.?!!
2020-09-02
иргэн:
МИАТ нислэг хийж болдоггүй юм байх даа? Хүннү-гээс айж байна.
2015-07-28