Уучлалт гуйхаас татгалзав
2015-07-28

Британийн парламентын тэргүүлэгчдийн байнгын хорооны гишүүнээр 2012 оны тавдугаар сараас сонгогдон ажилласан, улстөрч 69 настай Барон Жон Сивелийн хар тамхи татаж, биеэ үнэлэгчидтэй уулзаж буй нууц бичлэг цацагдсан билээ. Улстөрчид сахилгын шийтгэл ногдуулж, тэрбээр албан тушаалаа огцроод байгаа юм.

 

Лондонгийн цагдаагийнхан улстөрчийн гэр болон ажлын өрөөг битүүмжилж, мөрдлөгө явуулж эхэлжээ. Цагдаа нар Сивелийн гэрээс их хэмжээний бэлэн мөнгө олсон байна. “Энэхүү мөнгийг би цуглуулсан. Би банкинд итгэдэггүй” гэж улстөрч мэдэгджээ.

 

Олонд дэлгэгдээд буй нууц бичлэгт улстөрч Лондон хотноо байрлах гэрийнхээ ширээн дээр асгасан хар тамхийг таван фунтын хуйлсан мөнгөн дэвсгэртээр сорж, хоёр биеэ үнэлэгчтэй ярилцаж байгаа нь гардаг юм. Тэрбээр хар тамхи татсандаа уучлалт гуйсан бол биеэ үнэлэгчидтэй уулзсныхаа төлөө олон нийтээс уучлалт гуйхгүй гэж мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk”  мэдээллээ.  

 

Сивел “Хар тамхи хэрэглэсэн нь миний буруу. Би хар тамхинд донтоогүй зөвхөн сониуч зангаар хэрэглэсэн. Энэхүү бичлэгийг хийсэн хүн надад өс санасан бололтой. Харин биеэ үнэлэгчидтэй уулзсаныхаа төлөө хэн нэгнээс уучлалт гуйхыг хүсэхгүй байна. Энэ бол хувь хүний асуудал. Харин эхнэр болон хүүхдүүдээсээ уучлалт гуйя. Сайн хань, сайн аав байж чадаагүйд уучлаарай” гэж хэлжээ.

 

Ерөнхий сайд Дэвид Камерон “Sun” сэтгүүлд “Барон Жон Сивел миний урмыг хугалсан. Үнэхээр харамсалтай явдал боллоо” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин