100 сурагч Өвөрмонголд аялж явна
2015-07-28

 

Монгол Улсын Хүүхдийн ордон болон Ерөнхий боловсролын 102-р дунд сургуулийн багш сурагчдыг хамарсан 100 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан энэ сарын 26-нд ӨМӨЗО-ны хотын Монгол Үндэстний Сургуульд айлчлжээ.
 
 
Уг үйл ажиллагааг “Монгол Улсын зуун хүүхдийн Өвөр Монгол дахь зуслан” нэрийн дор явуулсан байна.

 

Уг үйл ажиллагааны үеэр Монгол Улсын сурагчид Өвөр монголын нутаг ус болон үеийнхэнтэйгээ танилцаж, номын сан, хоолны газар, тоглолтын газар, спортын ордонгоор аялж, сурагчид үзэл бодлоо чөлөөтэй солилцсон байна. Уг айлчлал энэ сарын 26-31-ний өдрүүдэд Өвөр Монголын Хөххот, Бугат хот, Ордос хот, Эрээн хотуудаар үргэлжлүүлэх аж.

 

 

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин