Гурван сартай хүү үг хэлжээ
2015-07-28

АНУ-ын Нью Жерси мужийн иргэн Тед Москаленко, Черри Хилл нарын гурван сартай Вен гэх хүү ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тед хүүдээ “Би чамд хайртай” гэж хэлэхэд хүү дууриан хэлсэн байна.

 

Энэхүү бичлэгийг хүүгийн ээж Черри инстаграм, твиттертээ байршуулаад “Сая 100 хоногтой хүү минь аавдаа хайртай гэж хэллээ. Итгэхэд бэрх юм. Нөхөр минь шоконд орчихлоо” гэж жиргэжээ. Энэхүү бичлэгийг “Youtube.com” Тедийн зөвшөөрлийн дагуу сайтдаа байршуулахад дөрвөн цагийн дотор 22 мянган хүн үзсэн байна. Бен их тодоор аавыгаа дуурайж “Би чамд хайртай” гэж хэлжээ.

 

Бичлэг үзсэн хүмүүс “Хамгийн залуудаа хэлд орсон хүүхэд” гэж Бенийг тодорхойлжээ. ОХУ-д 2013 онд дөрвөн сартай охин өөрийг нь үзэхээр ирсэн эмчийг “Чи хэн бэ” гэж асууж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ogoo:
Yamar mundane hvv we
2015-07-29