Улиастай-Гачууртын замыг хаана
2015-07-28

Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замыг шинэчилж буй. Уг замын суурь хучилт хийх, хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан замыг хэсэгчлэн хаахаар болжээ.  “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх 1 км хуучин авто замыг энэ сарын 30-ны 23.00 цагаас ирэх сарын 05-ны 06.00 цаг хүртэл хаана.

 

 

Түр зам гаргах боломжгүй учир иргэд 1 км явган алхаж “Их хайрхан” амралтын газрын үүднээс нийтийн тээврийн автобусаар хот руу зорчино. Мөн “Монгол шилтгээн”–ээс Гачууртын эцсийн буудал хооронд нийтийн тээврийн автобус богино эргэлт хийж  үйлчлэх юм.

 

Улиастай-Гачууртын 11 км авто замыг гэрээ ёсоор наймдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх ба одоогоор ажлын явц 44 хувьтай байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Gaigui sain zam tawij baigaa yum shig sanagdsan. Odoo Ih hairhani uulzwaraas ehleed l ajil ni udaashirna daa! Nuuts zamgui, Zamruu ni ailuud shahaad barilga baiguulamj baritsan, Bas 2 guurnii ajil geed l ...
2015-07-28
Зочин:
гачууртын зам засварын ажил арай удаан яваад байх шиг байна. эхний хаасан хэсгээ оруулж байж дараагийнхийг нь хаахгүй. тэр чигээр нь хаачих юмаа. Хэсэгчилж хаана гээд байсан яасан бэ. бороо орсон үед шинээр гаргасан зам нь нил шавар энхэл донхол. Замын компани шинэ гаргасан замаа эргэж нэг харж засмаар юмаа
2015-07-28