Байцаагчийг ажлаас нь чөлөөлөв
2015-07-28

МХЕГ-ын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэд тушаал гарган Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Амаржаргалын улсын байцаагчийн эрхийг өнөөдрөөс цуцаллаа.

 

Ингэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, “Мэргэжлийн хяналтын улсын (ахлах)байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, бууруулах, цуцлах журам”-ын 1.2, 5.5, 5.4, Засгийн газрын 2012 оны 38 дугаар тогтоолыг үндэслэсэн байна.

 

Холбогдох хууль тогтоомжид зааснаар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшигчдийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг томилох эрх бүхий байгууллага нь Авлигатай тэмцэх газарт хянуулах үүрэгтэй байдаг.

 

Д.Амаржаргал нь тухайн албан тушаалыг эрхлэхэд “илт ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэж Авлигатай тэмцэх газраас дүгнэн нийтэд зарласан нэр бүхий 21 хүний нэг байжээ хэмээн МХЕГ-ын Хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин