Ээлжит бус чуулган ирэх долоо хоногт эхэлнэ
2015-07-28

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны долоодугаар сарын 28-ны өдөр буюу өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 156 тоот захирамж гаргалаа.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 27 зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 08 дугаар 03-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд:



1/ Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал;


2/ Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;


3/ Зөрчлийн тухай болон холбогдох бусад хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;


4/ Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;


5/ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;


6/ Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр заажээ.



Мөн УИХ-ын ээлжит бус чуулганыг 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Даваа гарагийн 09.30 цагт эхлэхээр товлосон байна. Ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 09.30 цагаас эхэлж үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин