Өнөөдөр Хакухо М.Даваажаргалын цолны найр болно
2015-07-29

Сар шинийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн. Тэгвэл Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал өнөөдөр Төв аймгийн Зуун мод хотноо цолны найраа нижгэр тэмдэглэхээр болжээ.

 

Түүний цолны баярт Монголын урлаг спортын алдартнууд уригдсан байна. Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал "Аав минь “Өөрийгөө 20-р зуунд аварга болсон. Харин хүү минь 21-р зуунд аварга болсон” гэж ярьдаг. Найман жилийн өмнө аварга болж байсан. Энэ жил 33 түрүүлж сүмод түүхэн амжилт гаргалаа. Ард түмэн, аав, ээжээ баярлуулж Төрийн хүндтэй цолыг аваад зогсож байгаадаа сэтгэл өндөр байна. Цааш, цаашдаа энэ амжилтаа хамгаалж явна. Та бүхний итгэлийг алдахгүйн төлөө хичээнэ гэдгийг Хөдөлмөрийн баатар цол авах үеэрээ хэлж байсан юм. Тэрбээр сумо бөхийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн, хамгийн олон удаа дараалан түрүүлсэн, хамгийн олон удаа уналгүй түрүүлсэн,нэмэлт барилдаанаар хамгийн олон удаа түрүүлсэн зэрэг олон амжилтын эзэн юм.

 

Найр эхэллээ

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Hyyhed:
1 l ih baa tar 1 l ih nair hiisen sonsogdohiin ene yag yo be?
2015-07-29