Хөтөлбөрөө царцаах эсэхээ АНУ-аар заалгахгүй
2015-07-29

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн санаачлагаар Иран, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн АНУ, Их Британи, Франц, БНХАУ, ОХУ болон Германы Гадаад хэргийн сайд нар буюу “P1+5” холбоо Австрийн Вена хотноо чуулж, Тегераны цөмийн хөтөлбөрийг зогсоох сүүлийн шатны гэрээг үзэглэсэн билээ. Энэхүү гэрээний дараа Керри Пхеньяны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Керригийн мэдэгдлийн дараа Пхеньян дургүйцлээ илэрхийлж “Цөмийн хөтөлбөрөө царцаах эсэхээ АНУ-аар заалгахгүй” гэсэн билээ.

 

БНХАУ-д суугаа Хойд Солонгосын бүрэн эрхт Элчин сайд Жи Жае Руонг өчигдөр Бээжин хотноо хэвлэлийн хурал зохион байгуулж АНУ-ын санал болгоод буй цөмийн хөтөлбөрийн асуудлаар өөрийн байр сууриа хүргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Пхеньян цөмийн хөтөлбөрөө зогсоох эсэх асуудлаар АНУ-тай хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсэхгүй байна. Пхеньяны цөмийн асуудал АНУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлж буй учир Вашингтон бидэнтэй гэрээ байгуулахыг оролдож байна. Пхеньян, Тегеран биш. Бид дахин энэ асуудлаар ярилцахыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.

 

Керри Хойдын удирдлагуудтай ярилцаж, гэрээ байгуулахын тулд Пхеньянд айлчлах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч татгалзсан хариу авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Юу ч чадахгүй байж хойд солонгос их томрох юмаа.
2015-07-29
Зочин:
Зөв ш дээ өөрсдөө цөмийн зэвсэгтэй байж бусдын хэрэгт хөндлөнгөөс хошуу дүрж танайх болохгүй энээ тэрээ гэж хуцаж байдаг Америк юу юм бэ?
2015-07-29
Зочин:
Zov, demjij baina. Manai namxan xun terguutnees l deer baina, oorin bodoltoi, xiisen zuiltei
2015-07-29
зочин:
сэтгүүлчээ Р51 шүү, ядаж мэдээгээ ойлгож байж бич л дээ
2015-07-29