Ник Горданы эсрэг зарга үүсгэжээ
2015-07-29

Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина энэ сарын 26-нд 22 насандаа нас барсан билээ. Тэрээр зургаан сар орчим ухаангүй байсан юм. Охины үхлийн шалтгаан нь тархины гэмтэл гэж Бобби Браун мэдэгджээ. Кристинагийн асран халамжлагчид Ник Гордоны эсрэг зарга үүсгэж, 10 сая ам.доллар нэхэмжилсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уитнигийн дүү Пат Хьюстон “Бид Горданы эсрэг зарга үүсгэсэн. Тэр дүүг минь үхэлд хүргэсэн алуурчин. Тэр гол буруутан. Кристинаг хамгийн сүүлд Гордан харсан. Мөрдлөгийн явцад Гордан дүүг минь зоддог байсан нь тогтоогдсон” гэж хэлжээ. Гордан сүйт бүсгүйгээ нас барсны дараа нэг бус удаа амиа хорлохыг завдсан юм.

 

2012 оны хоёрдугаар сарын 11-нд охины ээж Уитни хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан юм. Уитниг Нью Жерси мужид байрлах “James United” сүмд орчуулсан билээ. Бобби Браун охиноо ээжийнх нь дэргэд оршуулахаар болсон гэв. Тэрбээр “Миний амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн хоёр эмэгтэйг нэг газар оршуулахаар боллоо” гэж хэлжээ.

 

Уитни амиа алдахдаа охиндоо 47 сая ам.доллар болон хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө, таван саяын үнэтэй үнэт эдлэл гэрээсэлж үлдээсэн билээ. Энэхүү хөрөнгийг Ник Гордан, Бобби Браун болон Уитнигийн ээж, дүү нарын хэн нь авах нь тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин