Украинд 7000 хүн амиа алджээ
2015-07-29

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч Сесиль Пуй “Украины хямралаас үүдэж ойролцоогоор 7000 хүн амиа алдаж, 17500 хүн шархтсан” гэж мэдэгдсэнийг AFP агентлаг уламжиллаа.

 

Амиа алдсан хүмүүсийн 95 хувь нь сөргөлдөөний бүс буюу салан тусгаарлагчдын хяналтад байгаа Донецк, Луганск мужид амиа алдсан байна. НҮБ-ын тооцоолсноор 2014 оны дөрөвдүгээр сараас энэ оны долоодугаар сарын хооронд сөргөлдөөний бүсэд 6800 хүн амиа алдсан гэжээ. Амиа алдсан хүмүүсийн тоонд Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцны 295 зорчигч багтсан гэв. Тус онгоц зүүн хязгаарын Грабова мужид осолдсон юм.

 

Энэхүү тоо баримтыг гаргахын тулд НҮБ, ДЭМБ, “Улаан загалмай” нийгэмлэгээс туслалцаа авсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин