Манай улс урд хөрштэй 1.737 тэрбум ам.долларын арилжаа хийжээ
2015-07-29

Энэ оны эхний хагас жилд ӨМӨЗО манай улстай 1.737 тэрбум ам.долларын хэмжээний арилжаа хийжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.  

 

Өөрөөр хэлбэл, гадаад арилжааны ерөнхий хэмжээний 27.7 хувийг эзэлж, өмнөх онтой харьцуулахад 2 хувь өссөн байна.

 

Үүнд: Монгол Улсаас импортолсон арилжааны хэмжээ 1.358 тэрбум ам.доллар хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11.6 хувиар өссөн бол, Монгол Улсад экспортолсон арилжааны хэмжээ 379 сая ам.доллар байж, өнгөрсөн оны мөн үеэс 7.8 хувиар буурсан байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин