Кейт Уинслет хорхой иджээ
2015-07-29

 

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Кейт Уинслет Америкийн “NBS”телевизийн “Running Wild” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хорхой идсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тус нэвтрүүлэгт оролцогчид 48 цаг уул, хадаар зугаалж, өөрийн хүчээр хоол олж иддэг байна. Мөн шүхрээр бууж, ан хийдэг аж. Жүжигчний оролцсон нэвтрүүлэг өчигдөр телевизээр цацагдсан бөгөөд тэрбээр айдсаа ялахын тулд чийгийн улаан хорхой идсэн байна. Уинслет багаасаа аалз болон олон төрлийн өт, хорхойноос айх болжээ. Хөтлөгч “Энэ шоуны тусламжтай олон хүн айдсаа даван туулсан. Бид ч гэсэн таныг өт, хорхойноос айхгүй байх гэж найдаж байна.. Бэлэн үү” гэж хэлжээ. Нэвтрүүлгийн баг тусгайлан бэлдсэн чийгийн улаан хорхойг жүжигчинд өгчээ. Жүжигчин хорхой идснийхээ дараа “Бурхан минь аймаар юм. Миний гэдсэн дотор хорхой байгаа. Би хэзээ ч хорхой идэхгүй гэж бодож байсан. Гэхдээ би айдсаа давлаа” гэж хэлжээ.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин