Р.Жигжид сайдын багцын орлого 79.9 тэрбум болжээ
2015-07-29

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Ашигт малтмалын газар нийт 21.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүний 16.7 тэрбум төгрөг нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр бол 877.8 сая төгрөг нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр, 3.9 тэрбум төгрөг нь бусад орлогоос бүрдсэн байна.

 

Харин Газрын тосны газар нийт 58.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэв. Үүний  57.0 тэрбум төгрөг нь газрын тосны орлогоос бүрдсэн бол бусад орлого 1.4 тэрбум төгрөгийг эзэлж байна.

 

Ингэснээр Уул уурхайн сайдын нийт багцын орлого болох 79.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин