Хархорин сумын эмнэлэгт автомашин гардууллаа
2015-07-29

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг түргэн тусламж үйлчилгээний машинтай боллоо. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тус эмнэлгийн дарга н.Шиваанордовт “Nissan” маркийн автомашины түлхүүрийг гардуулан өгсөн юм.

 

 

Хархорин сум нь эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал, хүрээ ихтэй байдаг аж. Тиймдээ ч орон нутгийн ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай хүргэхэд түргэн тусламжийн автомашины хэрэгцээ чухал байдгийг онцолж байлаа.

 

Мөн Nissan маркийн автомашиныг Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт өгч, түлхүүрийг нь тус газрын  дарга Ч.Сэрчмаад хүлээн авсан. Энэхүү үйл ажиллагаа Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн их Даншиг наадмын үеэр болсон.

 

 

Энэ онд улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээнд 50 машин өгөхөөс зургааг нь Өвөрхангай аймгийн сумдын эмнэлгүүдэд өгөх юм байна.

 

Түүнчлэн энэ үед эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн таван ажилчныг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, таван хүнийг ЭМЯ-ны Хүндэт жуух бичгээр шагнаж урамшуулсан юм.

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
bayarjargal:
yag uuriinxuu munguur ugch baigaa yum shig l baixiimaa. eruusuu l tur zasgiinxnii xiix ajil ni ard irgeddee chiglex estoi shuud ee. ugch baigaa ni avch baigaa ni yag taarsan. Naadam deer bish emnelgiin jolooch ni xotod ireed mashinaa yaj archlax surgaltand suugaad avch yavbal deer shuu tsaashdaa
2015-07-29
Buya:
Sogtuu arhichingiin bj bgaag oi gutmaar
2015-07-29
Бямбасайхан:
Эргүү бацаан минь төсвийн мөнгөөр сонгуулийн сурталчилгаа хийхгүй шүү
2015-07-29