“Кондуктор”-гүй автобусуудаар зорчсон тэмдэглэл
2015-07-29

 

Өнөөдөр буюу долдугаар сарын 29-ний өдрөөс “Ухаалаг автобус” жинхэнэ утгаараа иргэдэд үйлчилж эхэлж байна. Учир нь бидний нэрлэж заншснаар кондуктор буюу мөнгө хураагч нар өнөөдрөөс бэлэн мөнгөтэй харьцахгүй, мөнгө хураахгүй болсон юм. Өөрөөр хэлбэл, тэд зорчигч нарын мөнгөө төлж буй эсэхийг шалгадаг “хянагч” үүрэгтэй ажиллаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

 

Сурвалжлагч миний бие бидний нэрлэж заншснаар Багшийн дээдээс 25-р эмийн сан, 25-р эмийн сангаас Офицерын чиглэлд гурван автобус сэлгэн суув.

 

Эхний автобус зорчигч олонтой. Жолооч нь зорчигч нараа урд хаалгаар оруулж, картаа уншуулж, картгүй нь бэлтгэсэн хайрцагт мөнгөө хийгээрэй хэмээн шаардана. Яг л жолооч, кондуктор хоёрын үүргийг сольсон мэт. Гэвч мөнгөнийхөө оронд тасалбарыг маань өгсөнгүй. Тасалбараа авъя гэхэд машин нь гацсан, ажиллахгүй байгаа гэх тайлбар тавина. Харин хэл амтайгаараа гайхагддаг кондуктор яг л зорчигч шиг. Урд хаалганы эхний сандал дээр суугаад, барагтаа л бол үг дуугарахгүй. Цонх ширтсээр явна. Хааяахан “буух нь хойд хаалгаараа буугаарай” гэнэ. Иймэрхүү байдалтай хоёр буудал явав.

 

 

Хоёр дахь автобусанд мэр сэр мөнгөө төлж яваа зорчигчыг эс тооцвол бүгдээрээ л карт уншуулж байлаа. Жолооч “За хурдан хурдан уншуулаад, суудалдаа суугаарай” гэж хэлээд зорчигчдын суудлаа эзлэж амжаагүй байхад, хар хурдаараа давхив. Харин тус автобусны кондуктор зорчигчдынхоо дунд суугаад, утсаараа оролдон эргэн тойрноо мэдэрч байгаа юм алга. Зорчигч нар “зөөлөн яваач, би ямар мал биш” хэмээн бухамдана. Жолооч “сайн бариад яваач, та нар. Яарч ядаж байхад” гэнэ. Харин би нөгөө л тасалбараа нэхлээ. Кондуктор дуугарах шинж алга. Утастайгаа зууралдаад. Жолооч “Байз. Би жолоо барьж явааг харахгүй байна уу” гэж ширүүлэв. Давхиж, давхиж, Хүүхдийн 100-ын тэнд түгжирээд зогсов. Энэ хооронд нийслэлийн нийтийн тээвэрт нэвтрээд байгаа “ухаалаг” үйлчилгээний талаар хэд хэдэн зорчигчтой санал бодлоо хуваалцсан юм.

 

 

Баянзүрх дүүргийн иргэн П.Хараа “Би хөгжлийн бэрхшээлтэй учраас ухаалаг картаа өчигдөр хорооны нийгмийн ажилтнаасаа 3600 төгрөгөөр авсан. Өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид чинь өдрийн цагаар хүн бага үед л гадуур гарч ажлаа амжуулдаг. Өглөө оройд автобус ачаалал ихтэй байдаг учраас тэр шүү дээ. Яахав, картаар үйлчлүүлэх нь амар юм. Гэвч картаа хаячихвал, миний картаар өөр хүн зорчих боломжтой юм шиг санагдлаа. Яагаад гэвэл, энэ карт дээр миний зураг, нууц код байхгүй. Бас урд хаалгаар ороод, хойд хаалгаар буух нь өглөө, оройд асуудал үүсгэх байх. Хөгшин настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бид эрүүл саруул хүмүүс шиг хурдан хөдлөж, суудал эзлэж чадахгүй шүү дээ” гэв.

 

 

Харин СХД-ын иргэн, өндөр настан Д.Нямсүрэн “Энэ үйлчилгээ дажгүй сайхан санагдаж байна. Өмнө нь автобусанд суухад кондукторууд нь зорчигч нартайгаа хэрэлдээд чих амраадаггүй байсан. Харин одоо кондуктор хүүхэд байгаа нь ч мэдэгдэхгүй, байхгүй нь ч мэдэгдэхгүй амар юм” гэсэн юм.

 

 

 

Ингэж ярьсаар би буух буудал дээрээ буулаа. Мөнгө маань бүхэл 10 мянгат байсан учир “U money” гэсэн тэмдэглээтэй ТҮЦ, карт борлуулах цэг хайв. Хэдийгээр албаны хүмүүс мэдээлэл хийхдээ 160 цэгт карт худалдаалж байгаа гэсэн боловч, өнөөдрийн байдлаар иргэн надтай нэг ч цэг таараагүй нь харамсалтай. Надаас гадна карт хайсан иргэд нэлээд байсан гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу. Ингээд задгай 400 төгрөгөөр зорчихоор зориг гаргалаа. Учир нь, өмнөх автобуснуудад иргэдийн задгай мөнгийг хянах үүрэгтэй кондукторууд үүргээ умартан “унтаа” байдалтай явсан юм.

 

 

Гуравдахь автобусанд би өөр тактик хэрэглэхээр болов. Автобусны кондуктор иргэдэд туслаж, мөнгийг нь бэлдсэн мөнгөний хайрцагт хийх үүрэгтэй гэж би өмнө нь дурьдсан. Үд дунд болсон учир энэ автобус хөл хөдөлгөөнтэй байх аж. Өөртөө байсан 400 төгрөгөө хайрцагт хийчихээд, тасалбараа аван, бусдыг ажиглан зогсоно. Улсын тодотголтой уг автобусны жолооч “Мөнгөө бэлдээд урд хаалгаар ороорой, карттай нь картаа бэлдээд ороорой” гэж ганцаараа хашгирна. Харин кондуктор "авхай" хойд хаалганы хажууд “энүүгээр орохгүй шүү” хэмээн, бохь зажилж зогсоно. Энэ автобусанд нэг зэрэг олон хүн суусан учир нь зарим нь картаа ч уншуулахгүй, мөнгөө ч хийхгүй “ширэн нүүрлээд” хойш алхана. Араас нь жолооч ганцаараа хий дэмий л “мөнгөө өгөөч ээ” хэмээн орилно. Кондуктор мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг хойд хаалганы дэргэд, бохь зажилж зогссоор.

 

 

Сэтгүүлч миний бие тус автобусны кондукторт өөрийгөө танилцуулаад хэдэн асуулт асуух зөвшөөрөл хүсэв. Тэр нэрээ нууцлаж, зургаа гаргуулахгүй хэмээн тохиролцны үндсэн дээр хэдэн асуултад хариулсан юм.

 

 

-Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтэрлээ. Кондуктор та бүхний ажил харьцангуй хөнгөрч байна уу?

 

-Хөнгөрөөд байх юу байхав дээ. Бэлэн мөнгөтэй харьцахгүй болохоос ажлаа хийгээд л явж байна шүү дээ.

 

 

-Иргэд энэ үйлчилгээг хэрхэн хүлээж авч байна?

 

-Өглөө хүмүүс нэлээд бухимдсан. Бусдаараа дажгүй л байх шиг байна.

 

 

-Бүхэл мөнгөтэй хүмүүсийн мөнгийг задлаж чадахгүй байгаа учраас үнэгүй тээвэрлэж байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

 

-Үгүй шдээ. 1000 төгрөг бариад ороод ирсэн хүний мөнгийг хүлээлгэж байгаад, дараагийн 500 төгрөгтэй орж ирсэнд шилжүүлээд зорчуулж байна. Үнэгүй зорчуулсан зүйл байхгүй. Надаас гадна энэ автобусанд дөрвөн камер тавьсан байгаа. Тийм учраас хэн мөнгөө төлж, хэн төлөхгүй, хэн хулгай хийж байгааг харах боломжтой.

 

 

-Би өнөөдөр нэг бус автобусанд суулаа. Ихэнх кондукторууд жолооч зорчигч нартаа  туслахгүй, суугаад байгаа харагдлаа.

 

-Бусдыг яаж байгааг би мэдэхгүй. Миний хувьд хойд хаалган дээр ажлаа хийж байна /ундууцав/

 

 

-Кондукторууд эхнээсээ өргөдлөө өгөөд ажлаасаа гараад байгаа гэсэн. Үнэн үү?

 

-Мэдэхгүй. Гэхдээ ямар ч бүтээлч зүйлгүй өдөржин автобусаар зүгээр явах нь хэнд ч сонирхолгүй шүү дээ. Тийм биз дээ.

 

-Та бүхний цалингын системд өөрчлөлт орж байгаа юу?

 

-Орж байгаа гэсэн. Үндсэн цалингаараа цалинжина" гэсэн юм.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар жолооч, кондукторын цалингийн системд өөрчлөлт орж, кондукторт олгогддог байсан орлогын урамшуулал жолооч нарт олгогдохоор болсон гэнэ лээ.

 

Ямартай ч, монголын нийтийн тээврийн салбарт эргэлт гарчээ. Ааш авираараа гайхагддаг байсан кондуктор буюу мөнгө хураагчтай автобусанд нам гүмхэн өдрүүд эхэлжээ.

 

Б.Дэжид

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нийтийн тээврийн журам гж бдг бл нийтэд сурталчилмаар бн ж нь хүүхэд хэдэн наснаас эхэлж мөнгө төлөх ёстой юмбэ мэдмээр бн
2015-07-31
Zochin:
Boloh talaas ni haraachee. Zaluuchuudaa mongo tolohgui humuusiin zurgiig avch fb tavij baiya. Ur huuhed aav eej ni hartal share hiiye. . Mongo toldoggui humuus geed fb huudas neeh heregtei yum bn shuu.
2015-07-30
Зочин:
бурхан минь ямар хүнийхээ хиртэй хумстай зургийг тавиа вэ сэтгүүлч ат гараа ч угаах завгүй явдаг юм уу оруулж байгаа зургаа анхаармаар юм арай л юм
2015-07-30
АШГҮЙ ДЭЭ МОНГОЛ УЛС МИНЬ ХӨГЖИЖ Л БАЙНА:
Би Солонгост удаан амьдарсан, тэнд амьдардаг, мөн бусад хөгжилтэй улсад амьдарч ажиллаж сурч ирсэн хүмүүс бүгд л энэ систем ямар амар гэдгийг мэднэ. Кондукторын хэрэг удахгүй бүр мөсөн байхгүй болно. Жолоооч хичнээн хүн ихтэй байсан ч хангалттай хянаж чадна. Яагаад гэвэл урд хаалгаар л хүмүүс орох ёстой гээд ухамсарт нь суучихвал карт уншуулж байгаа дохио уншуулахгүй шууд орж байгаа хоёр амархан ялгагдана. Мөн нэг нэгээрээ ордог болохоор бүр амар. Жолоочид цалингийн урамшуулал олгож байгаа нь маш сайн арга юм .
2015-07-30
Zorchigch:
Minii bodloor bol ene sistem odoohondoo manaid hereggui gej bodoj bn.Cardnii une 3600 tog,arai l unetei.Dund baga orlogotoi irged,yer ni avtobusnii mongo arai gej olood naash tsaash zorchij baigaa humuus medeej zondoo l baigaa,ted nart yuun 3600 aar card avah.Tegeed suuhdaa,buuhdaa unshuuldag,achaalal ih ued yuun ter cardiig 2 udaa unshuulah manatai.Tegeed orohdoo cardaa barij orchood buutlaa tsunhee barih,avtobusnii bariulaas barih,tortoo yumaa barih,buuhdaa cardaa unshuulah gej baital nogoo hulgaich nar ni dooguur deeguur ajillaad....
2015-07-30
Зочин:
tiim svv y
2015-07-30
Зочин:
konduktor ch hetsvv aaashtai hvmvvs shv
2015-07-30
zorchigch:
za za bloh blgui de ym bugd tugs ehlehgui harin shudarga humuus ihsej niigemd sain zuil daguulah sain taltai aliin bolgon tuulai hiihew de hiih humuus n bagasana tgheer olond olon tuulai ywj chadhgui tsag irnee joohon l hugatsaa.harin ene huduunuus ireh namariin nuhuduud l baahan bujignuulah bh ghghg
2015-07-30
Зочин:
Кондукторууд зүгээр явж байгаа хүнрүү л хашгирч дайраад байдаггүй байлгүйдээ. Мөнгөө өгөхгүй болохоор нь л тэгдэг байх. Одоо кондукторгүй болохоор мөнгө төлдөггүймхүмүүс нь шууд л мөнгөө төлөөд л явах байх л даа ккк.
2015-07-30
Zochin:
Buhelt belen mungutei hun hariylt bgui geed l zogsoj bgaad l tulsun ch wm bhgui buuxhihdag wm bn lee sh de er ni tegeed ybaandaa osoo bgaagaas iluu aldagdald uls orohoor wm bn le
2015-07-30
Зочин:
Za uursduu medej bgaa biz.Yun olon zuvluguu ugdug yum.Yavaandaa golidroldo orvol orood bolohgui bol butsna l biz
2015-07-30
Irgen:
neg jigdreed avbal konduktaraa bolih heregtei suudal ezleed tend zugeer yavj bh shaardlaggui. Bi ugluu Niseh 7 buudliin avtobusand suulaa konduktar alga amar l yum. Mongolchuud iim devshttei yumand hurdan dasah heregtei. Aliin bolgon uher shig amidrah gesiin
2015-07-30
Зочин:
tiim svv y
ABSURD:
1. Туулайчлалыг улам их болгоно. Зорчигч картаа уншуулсан эсэхэд хяналт тавих гэж яваандаа бөөн юм болно доо. 2. Картаа иргэд мөнгөөр авна, тэгээд цэнэглэнэ, дээр нь тэр нь бас шимтгэлтэй. Үйлчилгээний үнээ нэмж байгаа л гэсэн үг л дээ, башир зальтай арга. 3. Өвөл болохоор буюу ид ажил, сургуулийн цаг ирэхээр баларна. Хүмүүс чихэлдээд, уралдаж суугаад ирэхээр карт уншуулсан эсэх талаар хяналт тавихад хүнд болно. Иргэд автобус дотроо очерлож картаа уншуулна. Багтахгүй, явахгүй хоцорно. Тэгж байтал замын бөглөө нэмэгдэнэ. Замдаа туулайчидтай үзэлцэх гэж зогсоход замын түгжрэлийг бүүр нэмнэ. 4. Ард түмний амьдрал ядмаг одоо үед мөнгөтэй хүн л автобусанд сууж таарахнээ. Урьдчилсан төлбөрт үйлчилгээ гэдэг шиг. Ажил олгогчоос өдөрт нь унааны мөнгө олгодог, өдөртөө унааны мөнгөө зохицуулж, ажиллаж амьдардаг хүмүүс яах вэ. 5. Карт гаргаснаар бас нэг компани тендерийн луйвар хийж байгаа хэрэг, хэсэг бүлэг этгээдүүдийн картын бизнес. 6. Бид ямар хүлцэнгүй тэнэг улс вэ Монголчуудаа!
2015-07-30
ha ha:
1. Туулайчлалыг улам их болгоно. Зорчигч картаа уншуулсан эсэхэд хяналт тавих гэж яваандаа бөөн юм болно доо. 2. Картаа иргэд мөнгөөр авна, тэгээд цэнэглэнэ, дээр нь тэр нь бас шимтгэлтэй. Үйлчилгээний үнээ нэмж байгаа л гэсэн үг л дээ, башир зальтай арга. 3. Өвөл болохоор буюу ид ажил, сургуулийн цаг ирэхээр баларна. Хүмүүс чихэлдээд, уралдаж суугаад ирэхээр карт уншуулсан эсэх талаар хяналт тавихад хүнд болно. Иргэд автобус дотроо очерлож картаа уншуулна. Багтахгүй, явахгүй хоцорно. Тэгж байтал замын бөглөө нэмэгдэнэ. Замдаа туулайчидтай үзэлцэх гэж зогсоход замын түгжрэлийг бүүр нэмнэ. 4. Ард түмний амьдрал ядмаг одоо үед мөнгөтэй хүн л автобусанд сууж таарахнээ. Урьдчилсан төлбөрт үйлчилгээ гэдэг шиг. Ажил олгогчоос өдөрт нь унааны мөнгө олгодог, өдөртөө унааны мөнгөө зохицуулж, ажиллаж амьдардаг хүмүүс яах вэ. 5. Карт гаргаснаар бас нэг компани тендерийн луйвар хийж байгаа хэрэг, хэсэг бүлэг этгээдүүдийн картын бизнес. 6. Бид ямар хүлцэнгүй тэнэг улс вэ Монголчуудаа!
2015-07-30
zochin:
Oo bas Hulhi gj bichdeg yum shvv
2015-07-30
zochin:
Yamar aimar aldaatai bichdeg setgvvlch ww. Naanadaj n er em vgiin ii-g yalgaj holboj bichij chadahgvi bn shvv dee. Zorchigchiin gehed em vgiin ii, tsalingiin gehed bas em vgiin ii, zadlaj gej bichihgvi zadalj gej buchdeg yum shvv setgvvlchee.
2015-07-30
unshigch:
Yah vnen ehendee bvh yum hetsvv yum shig , shvvmjleh durgvitseh hvmvvs ch garna yalanguya konduktoruud...odort oldog 50,60 myangin tsavchaa Ni bhgvi bolohor sonirholgvi bgaa Ni vnen shvv. Yostoi bvdvvleg hvmvvs shvv konduktoruudaa gej...
2015-07-30
Auggdoug:
xaxa ineedtei yum , yamarch byteelch ajilgyi avtuusaar odorjingoo yavaad genee , konduktoruud saihan mongo gulsuuldag baisan yum shig baigaan ter ni baihgyi bolohooor ajil ni byteelch bish bolood sonirhol ni buurch irj baina gej oilgoloo
2015-07-30
Zochin:
Kart haana zaraad bgaa yum be?Olj harahgui l bna.
2015-07-29
Negiu:
Uhaalga gecen todotgoltoi uilchilgeegee hotin darga ergej haraachee mash ih mungu hurraaj chadahgui hayaj bna. Huvin olon company Aldagdald orj bna ulc oron hund bna geed bdag ene ih mungiig yah be
2015-07-29
Зочин:
Өнөөдөр найзуудтайгаа хүмүүсийг ажиглаж жоохон суув. Мөнгөө төлж байгаа хүн байхгүй байна. кондуктор нь ч тоохгүй байна. Энэ манайд удахгүй систем байна. Кондуктор явуулж байж л хэдэн төгрөг нь илүү орж таарна даа.
2015-07-29
Зочин:
100 төгрөгөө нэмж өгсөн үү?
2015-07-29
Зочин:
Хэнд хэрэгтэй нийтлэл вэ, хүнийг шүүмжилж байхаар өөрсдийгөө хичээх хэрэгтэй
2015-07-29
zochin:
ene zov bolovch zarim avtobusnii konduktor mongoo shuud gar deeree huraagaad yvj baisan jni sutai buyntiin eermeliin 5 n 30 nomeriin avtobus yvj baisan bi tanaih belen mvngvvr yvj baigaa ymuu gesen chni eregtei konduktor bitgii olon ym yriad bai gej zagnalaa. ene ni vilchilgee zov bolovch vildel ni buruu baina.
2015-07-29
zochin:
kartaar yavah ni zov shuu. aliin bolgon konduktortoi baihiim be? hogjil devshilee dagsan ni zov. ehendee hetsuu l baih bolno suuldee dasaad amar bolnoo.
2015-07-29
zochin:
ene zov bolovch zarim avtobusnii konduktor mongoo shuud gar deeree huraagaad yvj baisan jni sutai buyntiin eermeliin 5 n 30 nomeriin avtobus yvj baisan bi tanaih belen mvngvvr yvj baigaa ymuu gesen chni eregtei konduktor bitgii olon ym yriad bai gej zagnalaa. ene ni vilchilgee zov bolovch vildel ni buruu baina.
zochin:
Yabaandaa surch dasna harin ter kart zardag tseguudee kartaar buren hangah heregtei yum daa.
2015-07-29