Хэнтий аймагт осол гарч, хүний амь эрсдлээ
2015-07-29

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт, Чингис-Улаанбаатар чиглэлийн төв зам дээр энэ сарын 20-ны өдөр зам тээврийн ноцтой осол гарч эрдэнэт хүмүүсийн амь нас хохирчээ. 

 

Шалгалтын хүрээнд тээврийн хэрэгслийн жолоочийн замын нөхцөл байдалд хурдаа тохируулаагүй, анхаарал сэрэмж алдаж сатаарсан байдал осол гаргахад нөлөөлсөн, жолооч, зорчигч иргэд хамгаалах бүс хэрэглээгүйгээс гэмтсэн, нас барсан нь тогтоогдсон аж.


Цагдаагийн байгууллагаас гаргасан нөхцөл байдлын үнэлгээгээр хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэлтэй бөгөөд хот хоорондын зам ашиглалтын шаардлага хангахгүй, хөдөлгөөнд оролцогчдын соёл, боловсрол дутмаг зэрэг нь зам тээврийн осол гарахад нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь  хэмээн үзэж буй гэнэ.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
setgel:
tsagdaa nard hurd hemjigch taraahgui bol bolohoo bailaa
2015-07-30
ХҮН:
ХҮН БҮР АНХААРАЛ, СЭРЭМЖТЭЙ БАЙХ.
2015-07-30