Р.Бурмаа ”Сайдын цаг”-т оролцоно
2015-07-30

Энэ удаагийн "Сайдын цаг" уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцохоор болжээ. Уг уулзалт өнөөдөр  12.00 цагаас Засгийн газрын хуралдааны Мэдээллийн төвд болно.

 

Өнөөдрийн хувьд хамгийн чухал асуудал бол ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл хангалт. Тариалан эрхлэгчдийн холбоо энэ жил нийт ургацын 80 хувийг алдана гэсэн мэдээлэл хийгээд буй. Харин улсын онцгой комисс 50-60 хувийг алдах эрсдэл буйг сануулж буй. Харин салбарын яам ургац хураасны дараа баланс гаргана хэмээн тандалтын байдалтай байгаа. Энэ асуудал салбарын сайд өнөөдрийн уулзалтаар нэг хариулт өгөх байх. 

 

Мөн манай улсын зарим нутаг гангийн байдалтай байгаа. Энэ нь өвөл, хаврын улиралд хүндрэл үүсгэж болзошгүйг мэргэжлийн байгууллагууд сануулж буй. Хүнс, хөдөө аж ахуйн яамны зүгээс малчдыг малаа заазалж, чанаржуулах хэрэгтэйг мөн анхааруулсан. Энэ мэтээр Р.Бурмаа сайд өнөөдрийн уулзалтаар салбарын өмнө тулгамдсан олон асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар бодлого барих талаараа тодорхой мэдээлэл өгөх биз ээ.

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Jencogiin gai bol A.GANSUKH, Burmaa hoyor Mongol ulsaar toglog duuslaa
2015-07-30