Том Круз: Би гэрлэхээр төлөвлөж байгаа
2015-07-30

Холливуудын нэрт жүжигчин Том Круз энэ амралтын өдөр “Jimmy Fallon” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

-Том чи ер нь уурладаг уу. Үргэлж инээж байх юм. Цас, бороо орсон ч, нар гарсан ч үргэлж л инээж, шүдээ бусдад гайхуулах юм аа. Чамайг харах болгонд аз жаргалыг мэдэрдэг?

-Би гүн нойрондоо автах үедээ инээдэггүй. /инээв/ Үнэнийг хэлэхэд, надад архаг өвчин эсвэл сэтгэл шаналгасан асуудал байдаггүй. Тиймээс л инээдэг. Инээх надад зохидог гэж боддог. Үгүй гэж үү. Жүжигчин, уран бүтээлч болохыг мөрөөдсөн, амжилт гаргахыг хүссэн, мөнгө, эрх мэдэл, нэр алдартай болохыг зорилгоо болгосон. Өөрийн жүжиглэлт, тэсвэр тэвчээрийн хүчээр би зорилгоо биелүүлсэн учир инээх дуртай. Өнгөрсөн үеэ бодох болгондоо би инээдэг. Ер нь би их жаргалтай хүн.

 

-Анхны кинондоо хэзээ тоглосон билээ?

-1981 онд. “Endless Love” кинонд тоглож карьерээ эхлүүлсэн. Их романтик кино байсан. Залуухан байсан болохоор их ичсэн. Хамтран тоглогчоо үнсэх, тэврэх үед зүрх минь их хүчтэй цохилдог байлаа.

 

-Их амжилт олсон кино. Жинхэнэ хайрыг харуулсан анхны кинонуудын нэг. Тэр цаг үеэс америкчууд гэлтгүй олон улс Том Крузыг андахаа больсон?

-Уг нь эмэгтэйчүүд өндөр, булчинлаг эрчүүдэд дуртай байдаг. Гэтэл би эсрэгээрээ шүү дээ. Уулзсан эмэгтэй болгоноосоо намхан. Тэд надтай уулзахаар ирэх үедээ ихэвчлэн өсгийтэй гутал өмссөн байдаг. Их дарамттай байдаг байсан. 30 нас хүрээд л энэ бүхнийг тоохоо больсон. Залуу үед бүх зүйл л дарамттай байдаг.

 

-Намхан ч гэсэн та олон бүсгүйн хайрыг булаасан. Танд дурласан бүсгүйчүүд намхан залуусыг сонирхдоггүй л биш бол. Олны танил байхын давуу болон сул талын тухай яриач. Учир нь та холливуудын хамгийн алдартай жүжигчин. Таны нэр болон гадаад төрхийг олон улс танина. Та бол жинхэнэ од?

-Бурхан минь ямар аймшигтай асуулт вэ. Энэ асуултад жинхэнээсээ хариулвал өөрийгөө магтсан хэрэг болох гээд байна./инээв/ 1990 оноос эхэлж миний чадварыг олон найруулагч хүлээн зөвшөөрч, кинондоо тоглох санал тавих болсон. Урлаг чадвартай хүнийг хэзээ ч хаядаггүй. Надтай уулзахаар ирсэн бүсгүйчүүдийг хараад их баярладаг байлаа. 10, 20 жил өнгөрөөд энэ бүхэн дарамттай санагдах болсон. Учир нь фэнүүд хайртай уран бүтээлчээ хэн нэгэнтэй дотно болох болзохыг хориглох мэт аашилж, ганц биеэр минь хөгшрүүлэхийг хүсэх болсон. Николь Кидманаас салаад энэ бүх дарамтыг илүү ихээр мэдэрсэн.

 

-Зажилсан бохийг чинь дуудлага худалдаагаар зарж байсан бүсгүйг чи хараад уйлсан гэдэг үнэн үү?

-Юу гэнээ. Бурхан минь би юу сонсчихвоо. /инээв/ 2005 он байсан байхаа. Манай менежер нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулж ирээд “Том энэ сонинг унш даа” гэсэн. Сонин дээр “Том Крузийн зажилсан бохь. Тэрбээр 20 минут энэ бохийг зажилсан. Гаа нь гараагүй. Энэ бохийг зарна. Эхний дуудах үнэ 20 доллар” гэж бичсэн байсан. Би уншаад их гайхсан. Тэгээд л миний зажилсан бохийг зарж, мөнгө олох сонирхолтой бүсгүйтэй уулзахыг хүссэн ч олдоогүй. Тэр дуудлага худалдаа болоогүй. Би тэр бүсгүйтэй уулзаагүй учир уйлаагүй. Хүмүүс ямар ч үйл явдал дээр хачир нэмэхдээ сайн шүү дээ. Миний зажилсан бохь хэнд хэрэгтэй юм бэ.

 

-Тэр үнэхээр чиний зажилсан бохь байсан гэж үү?

-Үгүй байхаа, санахгүй байна. Би хог хаядаггүй.

 

 

-Дуучин Бритни Спирсийн үсийг нэг эр 100 мянган ам.доллароор зарсан байдаг. Та бүхний хэрэглэж, хаясан зүйлс үнэд ордог байх. Би ч гэсэн Анжелина Жолигийн зажилсан бохийг өөрийг болгомоор байна?

-Амьдралдаа олон ч солиотой хүнтэй уулзаж байлаа. Надад үнэхээр дуртай, хайртай эсэхийг нь мэдэхгүй байна. Британид нэг удаа очсон чинь “Томоос хүүхэдтэй болмоор байна” гэх эмэгтэйчүүдийн клуб үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг мэдсэн. Их гайхсан шүү. Миний зажилсан бохь хэнд хэрэгтэй юм бэ.

 

-Тийм гэж үү атаархаж байна шүү. Сэтгэл чинь хөдөлсөн үү. Чиний хүүхдийг төрүүлэх хүсэлтэй олон эмэгтэйг хараад жинхэнээсээ уйлсан уу?

-Үгүй ээ. Би тийм ч амархан уйлдаггүй. Зүгээр л хэлэх үг олдоогүй. Энэ чинь юу болоод байна аа. Аймаар юм. Ганцаараа явах аюултай гэдгийг ойлгосон.

 

-Чиний амьдралд олон эмэгтэй байсан. Аль ч цаг үед эмэгтэйчүүд хажууд чинь байдаг?

-Бүх л эрчүүд сайхан эмэгтэйчүүдэд дуртай байдаг. Би эр хүн. Тиймээс эмэгтэйчүүдэд дуртай.

 

-Дахиад гэрлэх гэж байгаа гэх мэдээлэл цацагдаж байгаа?

-Хүн бүхэн л мэдэж байгаа, би өнгөрсөн оноос Эмила Томастой болзох болсон. Тэр их үзэсгэлэнтэй. Би түүнд ухаангүй дурласан. Түүнтэй гэрлэхийг хүсч байгаа. Гэрлэлт тоглоом биш гэдгийг өнгөрсөн амьдралаасаа сайтар ойлгосон. Гэхдээ энэ бүсгүйг явуулахыг хүсэхгүй байна. Бид гэрлэхээр төлөвлөж байгаа. Эцсийн шийдвэрээ гараагүй байна.

 

-Үнэнийг хэлэхэд  Эмила Томас, Кейти Холмс нар их адилхан?

-Надад бас тэгэж санагддаг. Олон сайхан бүсгүй миний дэргэд байсан учир би амжилтад хүрсэн гэж боддог. Би салсан бүсгүйчүүдтэйгээ сайхан харилцаатай байхыг хүсдэг.

 

-Тэгвэл өөрөө бор үс, ази төрхтэй бүсгүйчүүдэд дуртай бололтой?

-Сайн хэлж мэдэхгүй. Таалагддаг бүсгүйчүүд хоорондоо төстэй байх тохиолдол цөөнгүй байдаг. Би сайхан инээмсэглэдэг бүсгүйчүүдэд дуртай. Шүд нь гялтагнаад их үзэсгэлэнтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин